Любовь Людей Монгольская версия
Дмитрий Богославский.
хун хуний хайр (овлийг хулээн, зуныг мороодохуй.)
дурууд :
Болд
Алтанзул,тууний эхнэр.
Улаанаа, тууний бага хуу (уггуй).
Цэцэг, Зулаагийн ээж.
Баттор.
Ханд, Тороогийн ээж.
Цогт.
Ундрал, Цогтын эхнэр.
САЙНАА.
Энхээ, тууний дурлалт бусгуй.
Оюун, худалдагч.
Нэгдугээр узэгдэл.
(Овлийг хулээнэ)
1. Болд.
Харанхуйлал. Чимээ аниргуй.
Удаан харанхуйлал. Удаан чимээгуй.
Дэндуу удаан харанхуйлал. Дэндуу удаан аниргуй.
Сулхан дуу.
БОЛД. Зулаа! Зулаа, ус аваад ирээч. Хун байна уу? Алтанзулаа, Зулаа, дэмий шуу,
новш гэж, ус аваад ирээч гэж байна, дулий юм уу? Гичий чинь, Зулаа, хэрвээ би босвол… бослоо, дэрнээс толгойгоо ондийлгоодхий… байз… одоохон… у-у-ух... боллоо
2. Тор.
Хаалга чахрана.
Хунд гутлаар явах холийн чимээ.
ЗУЛ. Сайн байна уу.
ТОР. За. Одрийн мэнд, Алтанзул аа. Та Суу.
ЗУЛ. Дуудсан уу?
ТОР. Тийм ээ, дуудсан. Суугаач.
ЗУЛ. Зугээр, би зогсож байя.
ТОР. Алтанзул аа, суулдаа. Би таныг удаан уяхгуй, та тур суучих. Танаас
хэдэн асуулт асуугаадхая.
ЗУЛ. Аан, миний гахайнууд уу? Цагаанаагаас, бас узэсгэлэн худалдаанаас хэдэн тоорой авсийм. Итгэхгуй байна уу? Сумьяа л намайг гахайтай болсныг яриад явна уу!
ТОР. Алтанзул аа, тэр асуудлаар би дуудаагуй. Суугаач дээ . Таны нохрийн талаар ярих гэсэн юм.
ЗУЛ. Оо муу хогийн шаар , хурээд ирсэн уу ? Новш чинь
ТОР. Тэр алга болчихсон Тийм уу.
ЗУЛ. Бурхан минь салж нэг амрах нь.
ТОР. Алтанзул аа, асуудал нэлээн хунд тал руугаа… би одоохондоо ямар нэгэн
шийдвэр гаргахгуйгээр, эхлээд тантай уулзая гэж бодсон л доо , Алтанзул аа…
ЗУЛ. Юун суртэй юмб? Алтанзулаа ч гэх шиг. ..Зугээр л сургуульд байхдаа дууддаг
шигээ Зулаа л гээ.
ТОР. Алтанзула аа, би танаас асууж байна...Таны нохор сураггуй болсон уу?
ЗУЛ. Сураггуй гэдэг чинь юу гэсэн уг вэ?
ТОР. Очигдор Сайнаа хотоос ирсэн. Тэр Болдыг хотод очоогуй гэж
байна лээ. Зондоо хулээсэн гэсэн.
ЗУЛ. Чи яаж мэдсийб? Сайнаа чамтай уулзсан юм уу ?
ТОР. Тийм, бид очигдор .... уулзсан , еронхийдоо. Болдыг хотод огт ирээгуй гэж
хэлсэн.
ЗУЛ. Яагаад очоогуй юм? Би замын унаанд суулгаад явуулсан ш д.
Хагас жил болж байхад ямар ч монго тогрог явуулахгуй таг алга болоод ,
хумуусийн царайг харах ч нуургуй болчихоод байна!
ТОР. За. Дуугаа аяд даа …
ЗУЛ. Дуугаа аяд аа? Яагаад? Бух монгоо шавхаж
байж унаанд суулгасан. Зам дагаад сум ортол зондоо хол газар алхлаа .. Ашгуй нэг унаа олдож Болдоог суулгаад хотруу явуулсан. Тэр хаачив л
гэж?
ТОР. Харин уунийг л тодруулах хэрэгтэй байна.
ЗУЛ. Юуг нь тодруулдаг юм? Дахиад л хар усаа гудраа биз. Ууж , зугаацаж ханадаггуй амьтан. Би Болдыг хун шиг авч яваа. Овчтэй шаар. Уяанаасаа алдуурсан нохой шиг донтоод л , зайлвал таарна.
ТОР. Овчтэй л юм бол эмчлэх л хэрэгтэй дээ.
ЗУЛ. Эндэхийн бараг тэн хагас нь архичин шдээ, чи мэддэггуй юм уу.
ТОР. Болд хэзээ явсан гэдэг билээ?
ЗУЛ. За байз, байз, санаадхая. Хавар болж,хотод барилгын ажил
эхэлж байсан уе . Би Болдыг хотод барилгын ажилд оруулаадхаач гэж Сайнаагаас хичнээн гуйсан . Эндэх ажлаа би амжуулчихна. Харин хууд минь сургалтын толборийг нь хэн олж огохов?
Ганц оюутаны тэтгэлэгээр яаж амьдрах вэ . Улаанаа бид хоёр хоолгуй хэцуу байна. Хоосон шахуу хохоо хохуулээд... За за тэр хаачив л гэж. Архиа гудраад шоронд суугаа биз.
ТОР. Шоронд орсон бол надад мэдэгдэнэ. Алтанзул минь та нохроо ор сураггуй алга болсон гэж цагдаад оргодол бичих хэрэгтэй байна.
ЗУЛ. Юун оргодол. Сураггуй болсон гэнэ шуу. Суух ёстой газраа суучаад,
гараад ирнэ биз... олдож л таараа.
ТОР. Би танд дахиад хэлье. Хэрвээ шоронд орсон бол мэдэгдэх хуудас ирнэ. Аль
хэдийнээ намайг дуудаад энэ асуудлыг тодорхой болгохын тулд би бугдийг нь
хол дээр нь босгож таараа. Ойлгож байгаа биз.
ЗУЛ. Тороо, бугдийг ойлгож байна. Туунд ямар ч муу юм тохиолдохгуй.
ТОР. Бухэл бутэн долоон сар онгороод байна ш дээ. Зулаа? Юу
эс тохиолдохыг тэр гэхэв. Хунд алуулчихсан ч юм билуу. Ой санамжаа алдсан
ч юм уу. Галзуугийн эмнэлэгт хуний эрхшээлд ч байгаа юм билуу.
ЗУЛ. Чи нохрийг минь мэдэхгуй гэж уу. Би энэ долоон сарын
хугацаанд амьдралаа шинээр эхлуулж байна. Улаанаа уйлагнахаа больсон. Шонодоо сайн унтаж байгаа. Цочиж сэрэхээ ч больсон. Чи ч гэсэн Болдыг шоронд суулгаж л байсан ш дээ. Миний том хуу амралтаараа ирээд амттай хоол хийдэгийг минь магтсан. Харин ээж маань хунтэй суу гэж углээд л байгаа. Оор
хун хэрэггуй ээ. Одоо л хун шиг л амьдаръя.
ТОР. Зулаа май, алчуур ав.
ЗУЛ. Уучлаарай , би юу л яриад байна даа.
ТОР. Зугээр ээ, зугээр. Би ойлгож байна. Гэхдээ нохроосоо нуур буруулна гэдэг чинь.... Зулаа албан ёсоор гэрлэлтээ цуцлуул. Сал. Ээж дээрээ
хувцасаа бариад очдог ч юм уу. Би мэдэхгуй байна.
ЗУЛ. Хэнээс сал гэж? Хэн ч байхгуй байхад.
ТОР. Тэгвэл тэрэнд ямар нэгэн юм тохиолдчихоод байна.
ЗУЛ. Хотод оор хуухэнтэй болж, одор шоногуй орондоо, гадагшаа ч
гарахгуй байгаа биз. Ээ бурхан минь. Надад сайхан байна гэж чи
бодожийн уу?
ТОР. Чимээгуй, чимээгуй. Зулаа, тайвшир. Чи энэ оргодлийг л биччих. Ийм журамтай
юм. Дараа нь ямар нэгэн асуудалд орохгуйн тулд бичдэг юм. Журмын дагуу .
Шалгалт энэ тэрд бух юм жин тан байх ёстой.
ЗУЛ. За за. Би ойлголоо.
ТОР. Их сайн байна.
ЗУЛ. Тороо би чам дээр дараа нь ирээд биччихье. Тэгэх уу?
ТОР. Тийм ч их яаралтай биш л дээ. Зулаа чи тайвшираарай. Юундаа уйлсан юм бэ.
Тайвширав уу. Зав гарвал ороод ирээрэй.
ЗУЛ. Тэгье. Тэгье. Харанхуй болчихож. Явахгуй бол болохгуй нь. Уучлаарай ,
би энд уйлаад л...За, За
ТОР. Явдаа яв Зулаа, оройтлоо
ЗУЛ. За баяртай.
ТОР. Би ... Зулаа...
ЗУЛ. Аан юу?
ТОР. Угуй ээ угуй зугээр.
ЗУЛ. Аан, чамайг юм асуух гэж байгаа юмуу гэж бодоод.
ТОР. …Ээж чинь яаж байна?
ЗУЛ. Зугээр ээ. Баярлалаа. Саяхан чамайг асуугаад байсан. Суулийн уед баргар царайтай яваад байна гэсэн.
ТОР. Оо… Ажил ихтэй болохоор л.
ЗУЛ. Аан. Ажил ихтэй болохоор уу? Худлаа яриад л... /Гарч явна/
ТОР. Худлаа ярьж байна аа. Худлаа ярьж байна .
3. Цогт
Бороо орно.
Гэрэл асна.
Нуцгэн модод туялзана.
ЦОГТ Тороо, чи яаж байгаа юм бэ?
ТОР Юу?
ЦОГТ Яагаад бороонд нороод зогсоод байгаа юм бэ?.. Тороо?
ТОР. Яваач.
ЦОГТ. Согтуу байгаа юм уу?
ТОР. Угуй.
ЦОГТ. Шал согтуу байна ш дээ чи!
ТОР. Яв гэж байна шуу.
ЦОГТ. За алив. Явья. Би хургээд огье.
ТОР. Гараа аваач!
ЦОГТ. Яасан бэ?
ТОР. Зугээр. Би эруул байна. Яв.
ЦОГТ. Би хаашаа явдаг юм бэ. Алив дэлгуур оръё. Явъя л даа. Битгий маяглаад бай.
ТОР. Би маяглаагуй…
ЦОГТ. Чи шалба норчихсон байна ш дээ. Наад соёмбо чинь зэвэрлээ. За за... Чи яагаад
тэнд зогсоод байгаа юм бэ?
ТОР. Цогтоо баярлалаа. Чи зугээр л замаараа яв.
ЦОГТ. Угуй ээ, чи чинь яачихаад байгаа юм бэ? Ээж чинь зугээр уу?
ТОР. Зугээр ээ. Яваач дээ. Яв гээд байна ш дээ чамайг.
ЦОГТ. Ний нуугуй ярил даа сайхан онгойно ш дээ
ТОР. Бух юм сайхан байна. Цогтоо , яв, яв. гэрийнхэн чинь хулээж байгаа.
ЦОГТ. За за. Оороо л мэд (Явна)
Тороо бороонд норж зогсоно.
(Цогтоо эргэж ирнэ.Тороог номор газар оруулна)
Битгий тэнэглээд бай л даа? лалар аа. Юу болсон бэ? Тороо, Угуй. Би эндээс хаашаа ч явахгуй! Яасан бэ гээд асууж байна ш дээ.Тороо, яасан , уйлаад байгаа юм уу? /Тор дахин бороонд норно./
За за, хамтдаа зогсъё! Алив ээ! Хоёулаа ингээд л тэнэг юм шиг зогсоод л
байя./Тороо номор газар луу орно./
ЦОГТ. Лалар аа, чи яасан? шогтоорой?
ТОР. Цогтоо, чи сарнайнд дуртай юу?
ЦОГТ. Ямар сарнай вэ?
ТОР. Улаан сарнай.
ЦОГТ. Тархиндаа сумтай болчоо юу?
ТОР. Танай Ундрал цэцгэнд дуртай юу?
ЦОГТ. Манай Ундрал монгонд дуртай. Чи ер нь юу ярих гээд байгаа юм бэ?
ТОР. Хун хуний хайр сонин шуу. Азарга байсан бол гуугээ хураагаад л болоо. Хун юм болохоор бодоод бодоод яахаа ч мэдэхгуй юм.
ЦОГТ. Оо лалар аа. Чи чинь ногоо Зулаагаа л яриад байна аа даа. Би чамд
мянга наян удаа хэлсэн ш дээ. Сургуульд байхдаа, сургууль тогсоод ч хэлж байсан. Зулаа чинь тусдаа амьдралтай хун. Болдын хуухдийг тээсэн.. Гэтэл чи илжиг шиг дундуур нь жороолоод ...
ТОР. Болдоо яав л гэж. Зулаагийн хэлснээр хотод хуухэнтэй л болоо биз.
ЦОГТ. Зулаатай орооцолдвол... Би чамд хэлсэн шуу! Буцах замгуй шуу.
ТОР. Битгий ингэж ярь л даа. Ундрал та хоёр анх яаж танилцсан бэ?
ЦОГТ. Лаларын юм ярих юм. Анх танилцсан ч гэх шиг.
ТОР. Угуй ээ. Угуй. Би оор юм ярьж байна. Анх яаж болзоонд урьсан. Анх яаж
танилцаж байсан гээд л.
ЦОГТ. Чи л мэдэхгуй байв гэж дээ.
ТОР. Би мэдэхгуй. Тэр уед цэргийн алба хааж байсан ш дээ.
ЦОГТ. Аан... Нээрээ тийм... Ер нь... За за юугаа ярьдаг юм!
ТОР. Яриад огчих л доо, Цогтоо.
ЦОГТ. За… юу, юулдаа. Ундраа надад ер нь талтай л байсан л даа. Би ямар тэнэг хун байгаа биш мэдэлгуй яахав. Дажгуй хуухэн байсан шуу. Явж очлоо, урилаа... энээ тэрээ... цаашаа...наашаа .. еронхийдоо нэг иймэрхуу. Би бужиг тарсны дараа хажуугаар нь онгорсон. Хумуустэй зодолдоод нуур ам авах юм байхгуй. Уулзахыг ч хусээгуй. Худаг очиж нуур гараа угаагаад тамхиа татаад сууж байлаа. Тэр ирж байна аа. “Сайн уу” гэж байна шуу. Би “Сайн” л гэлээ. Балбуулчихсан нуурээ нуух санаатай буруу харж суулаа. “Надаас болсон уу?” гэж асууж байна. “Юу гэж чамаас болдог юм. Адсаганаас уначихсан юм.” гэж хэллээ. Тэгсэн чинь ярьж байна аа… Ундралын ах нь дуу охиноо хамгаалдаг л гэнэ. Намайг гайгуй залуу ч гэх шиг...Надад хайртай дуртай ч гэх
шиг... “Тэгээд юундаа уйлсан юм бэ?” гэж би асуулаа. “Хэзээ эмэгтэй хун эхэлж хайртай гэж байлаа” гэж байна. Би ч оороо сэтгэлийн угээ хэллээ. Тэр над руу хандраад.. Би тэвэрч аваад...
ТОР. Тэгээд?
ЦОГТ. Унсэлцэхгуй юу. Уруул хазаад.лалар чинь... Дээрээс нь нулимс нь давстайг ч хэлэх уу. Талийгаач овоо минь гэнэт гарч ирээд... Тэр дандаа л уур шонийн заагаар давсгаа сулладаг байхгуй юу, лалар чинь, тэгснээ биднийг олж хараад , ойртож ирэнгуутээ, Ундраагийн толгойг илээд харин “Сайн , сайн байна. Бугд
л та хоёрыг ингэнэ гэж хулээж байлаа” гэж хэлдэг байна шдээ. Зугээр ч
явчихгуй миний энгэрийн халааснаас хайрцаг тамхи шаачихаад яваад огсон.
Угуй бур ходолж болдоггуй шуу. Зайлуул даа
хуримыг маань узээгуй ээ. Угуй ээ энэ чинь юу болоод дурлал ярьж байснаа ухэл ярьдаг байна ш дээ , лалар чинь. Зулааг март! Гэртээ хариад зуун грамм татаад унт. Маргааш бух юм сайхан болно.
4. Болд.
Болд орилно
Улаанаа уйлна.
Зулаа хуухдээ буувэйлнэ.
ЗУЛ. Бид нарыг унтуулаад амраагаад огооч! Адгийн шаар архичаан.
БОЛД. Ухэхээрээ унтаарай!.. гичий чинь! Наад нэг зулбасгаа дуугуй болгооч. Намайг сонсооч!
ЗУЛ. Чи оороо амаа хамхи.Харанхуй шоноор орилоод. /Улаанаа руу/ Миний хуу унт, унт .
БОЛД. Намайг дуустал нь сонс, мэдэв уу! Би ч гэсэн оорийн хусэл тэмуулэлтэй хун. Би юунд итгэж амьдарч байсныг мэдэж байна уу? Ямар ч тракторыг оорийн
таван хуруу шигээ мэднэ. Чи намайг ажил хийгээгуй гэх уу? май чи. Хар уурээр босоод л... Хар уурээр! Наад муу зулбасгаа дуугуй болгооч. Намайг мэргэжил
дээшлуулэхэд оруулах гэж байсан. Чи намайг чадахгуй гэж бодож байна уу?
Намайг хэн сургуульд оруулах гэж байсныг чи мэдэж байгаа шдээ. Наадахынхаа
амыг таглаач! гичий чинь.
ЗУЛ. Чи битгий орилоод бай.
БОЛД. Би орилоогуй. Хуний сэтгэл руу ус цацаад, цэрээ нуурруу нулимсан гэдгийг
чинь харуулах гэсэн юм. Миний сэтгэл руу шуу.
ЗУЛ. Чиний сэтгэл ий? Чамд сэтгэл гэж байдаг юм уу?.. Муу шаараа дахиад цохиод
узээрэй
Новшоо!…
БОЛД. Май чи! Чихэр амтагдаж байна уу?.
ЗУЛ. Шаар аа... Новш оо… Тавь л даа, Болдоо!
БОЛД. Хэвтэж бай. Хэвтэж бай гэж байна шуу!
ЗУЛ. Угуй ээ, угуй. Тавь л даа.
БОЛД. Хэвт, янхан минь! Битгий ходол. Чи одоо намайг хайрлаж эхэлнэ... Яаж
Хайрлаж... Яаж хундэлнэ гээч! Шулам минь, хун болтол чинь зодноо. За яаж
байна таалагдаж байна уу?
ЗУЛ. Болдоо боль л доо! Болдоо намайг тавь л даа... Хуухдийн дэргэд...
Хуухэд байна ш дээ...Зугээр бай л даа... Болдоо... Болиоч дээ...
БОЛД. Гичий чинь! Би байна. Миний сэтгэл энэ байна. Май!
ЗУЛ. Тавиач… Тавь…
БОЛД. Хэвтэж бай гэсэн шуу! За алив, Зулаа, ходол л доо… Оо, муу гичий чинь...
Хаашаа цохиж байна. Хаашаа цохиод байгаа юм бэ? Май чи ингээд хэвтэж бай!
ЗУЛ. Одоо боль л доо. Боль! Болдоо! Би оороо. Зугээр л намайг тавьчих. Би оороо.
БОЛД. Тэгмээр дээ. Муу гичий! Май миний сэтгэл энэ байна. Алив
(Босно.)
Зулаа доошоо харж хэвтэнэ. Уйлна.
Ингээд уйл, мэдэв уу, гичий чинь! (Гарч явна.)
ЗУЛ. Миний хуу битгий уйл. Бух юм сайхан байна. Хунээ алдсан амьтан .муу новш!
Миний хуу битгий уйл. /Хуухдийнхээ ор/ Намайг хар даа. Ээж нь
уйлаагуй ээ. Ээжийнх нь нулимс хатчихсан. Ээж нь одоо зовхон нудээ л ходолгох тэнхээтэй байна.
Ээж нь бугдийг тэвчсэн. Чи ийм юм амсахгуй. Чамд ийм хувь тавилан заяахыг би тэвчихгуй. Чи бол миний аз жаргал. Чи юунд ч буруугуй. Чи ийм муухай
Юм харж ч болохгуй. Маргааш эмээ дээрээ очноо. Аав чинь бид
хоёрт хайргуй ш дээ. Дандаа л худлаа ярьж байдаг. Хайргуй ш дээ. Эмчлуулнэ
гэсэн мортлоо зориг нь хурэхгуй байгаа. Архинаас гарахаасаа айж байгаа. Бид
нараас ч илуу архиндаа хайртай. Бид хоёрт хайргуй. Бид хоёр ч аавдаа хайргуй. Хун хайрлахгуй байхад бид хоёр юу гэж хайрлах юм. Тийм биз дээ? Тийм ш дээ миний хуу. Аавдаа хайргуй тэ? Хайрлахгуй тэ, миний хуу. Аавыгаа хоёулаа
алчихсан нь дээр юм биш уу. Хоёулаа аавыгаа алчих уу? Ийм ааваар яах юм бэ.
Аавыгаа алчих уу? Миний хуу над руу хардаа. Алчих уу хуу минь! Алчих уу...
Алчихъяа миний хуу... Алчихъя . Алив унсье хуугээ.
5. Тор
ХАНД. Ээж нь киногоо узэх гэж байгаад сандраад хаалгаа гаднаас нь хаачихаж. Уучлаарай, миний хуу.
ТОР. Зугээрээ ээжээ.
ХАНД. Алив гараа угаа.Хоолоо ид.
ТОР. Хоол идэхгуй ээ. Баярлалаа.
ХАНД. Яасан бэ?
ТОР. Яагаа ч угуй. Зугээр л олсохгуй байна.
ХАНД. Бие чинь зугээр уу?
ТОР. Зугээр. Эв эруул… Ээж битгий ингэж хараад бай л даа. Бух юм зугээр. Би ороо
руугээ явлаа.
ХАНД. Бараг хоёр долоо хоног хоол идсэнгуй… За за, явж тамхиа тат. Ус аваад ирээч.
ТОР. За.
ХАНД. Би талх авчирсан. Идэх уу?
ТОР. Идэхгуй ээ. Баярлалаа. Дараа болъё.
ХАНД. За за. Оороо л мэд
ТОР. Зугээрээ ээжээ. (Ороо руу явна.)
ХАНД (Зурагтын омно сууна). Тороо, ээж нь оноодор Зулаатай дэлгуурт
тааралдаад… Тороо?
ТОР (Хаалганы цаанаас). Тэгээд?..
Ээж дуугуй байна.
Тэгээд яасан?.. (Хаалга онгойлгоно.) Тэгээд яасан бэ?!
ХАНД. Юу «Тэгээд яасан» гэж?
ТОР (орж ирнэ). Та яагаад надад уунийгээ яриад байгаа юм?
ХАНД. Зугээр л хэлж байна.
ТОР. М-м-м. (Хаалгаа хаан орооруугээ орно.)
ХАНД (тууний араас харж ёжтойгоор). Нэг л гэрэлтээд, цаанаасаа гэрэлтээд...
Ойрд уулзсан уу чи?
ТОР (хаалганы цаанаас). Ойрд уулзаагуй.
ХАНД. Худлаа яриад л...
ТОР орж ирнэ). За за худлаа ярьсан юм аа.
ХАНД. Миний хуу худлаа ярьж болохгуй ш дээ.
ТОР. Тиймээ ээжээ, уучлаарай.
ХАНД. Зулаагийн нохор хаачсан юм?
ТОР. Болдоог та мэдээгуй юм уу?
ХАНД. Би яаж мэдэх юм?
ТОР. Би таныг хамгийн их мэдээлэлтэй нь байх гэж ойлгодог ш дээ .
ХАНД. Ээжийгээ тэгж болдог юм уу.
ТОР. За тоглосон юм аа ээжээ. Болдоо монгоний ажил хийхээр явсан.
ХАНД. Тэгээд буцаж ирээгуй.
ТОР. Ингээд л та бух юмыг мэдэж байхад би юугаа ярихав дээ?
ХАНД. Хотод яасныг нь сонссон уу?
ТОР. Яасан?
ХАНД. Хуухэнтэй болсон гэсэн.
ТОР. Та хаанаас ийм юм сонсчихоо вэ? Би эндхийн ганц цагдаа нь.
Тэгсэн мортлоо би та нараас бага мэдээлэлтэй байдаг.
ХАНД. Зулаагийн ээж нь надад хэлсэн юм аа? Чи тэгээд яах гэж байна?
ТОР. Юу «яах гэж байна» гэж?
ХАНД. Чи Зулаагаа...
ТОР. Надад ямар хамаатай юм бэ?
ХАНД. Зугээр л... Би зугээр л хэлсэн юм.
ТОР. Яаж байна...Ийж байна...Энэ тэр гээд л... Би яагаа ч угуй байхад л та нар яаж
байна, ийж байна гээд асуугаад л байх юм. Надад хамаагуй та нарт л хамаатай
юм байгаа биз. Юу болоод байгаа юм бэ? Яагаад хуний амьдралд оролцоод байгаа юм бэ? Цэцэгээ эгч та хоёр одоо боль л доо. Юундаа санаа зовоод байгаа юм бэ? Би танаас асууж байна ш дээ.
Санаа зовох юм байхгуй . Арван долоон жил онгорлоо. Тайван бай.
ХАНД. За за. Тороо минь, чи олссондоо уурлаад байх шиг байна. Ээж нь хоол
аягалаадахъя. Чи тайвшир. (гарч явна.)
ТОР. Эндээс явна аа. Оор газар луу шилжинэ. Бугдийг нь хаяад явна. /зурагтын
дууг чангалаад буцаагаад суллана. Хоосон зуйл руу хараад нудээ анина/ Болдын
сураг гараасай. Тэгвэл ч бух юм цэгцэрнэ дээ. Ямар ядаргаатай юм бэ.
/Хандаа таваг барин орж ирнэ/
ХАНД. Ядарч байна уу. Ядарч байвал амар, миний хуу. Хоолыг нь ээж нь аваад ирлээ. Идчих.
ТОР. Баярлалаа. (Тавгийг аван дургуй иднэ.)
Хандхарна. Ханд инээмсэглэнэ.
ТОР. Ээж!
ХАНД. Ид, ид. Ээж нь хуугээ хоолоо идэж байхыг нь харах дуртайг чи мэднэ ш дээ.
ТОР. Ээжээ боль л доо.
ХАНД. Чи багадаа ямар удаан иддэг байсан гээч?
ТОР. Мэднэ ээ. Та ярьж байсан ш дээ.
ХАНД. Хамаг тавгаараа хоолоо тараагаад л...Ачааны машин болж тоглоод л...
ТОР. Ээжээ.
Яндан дуугарч салхи шуугина
ХАНД. Чи наад зурагтынхаа ядаж дууг нь чангалчих л даа. Чив чимээгуй байх чинь
яасан эвгуй юм бэ
ТОР. Ээжээ, та ааваас хойш яагаад хунтэй суугаагуй юм бэ?... Намайг уучлаарай,
ээжээ.
ХАНД. Би аавд чинь бухнээс илуу хайртай байсан юм аа. (Инээмсэглэнэ.) Аав чинь
эмнэлэгт хэвтэж байхад чи эмээгийндээ байснаа санаж байна уу… Эмч нар хамгийн уртдаа нэг сарын нас байна гэхэд хань минь... хагас жил амьд байсан. Яаж энэ хагас жилийг онгоруулсэн гээч... Бурхан болоход нь би дагаад ухчихмээр л санагдсан. Би чиний л толоо амьд явна.
ТОР. Ээжээ битгий тэгж ярь даа.
ХАНД. Миний хань миний амьдралын утга учир байсан… Бугд л намайг тайвшруулах
гэж оролдож байсан. Юундаа тайвшрах юм бэ? Яаж тайвширч болох юм бэ? Одоо хуртэл би тайвширч чадаагуй байна. Хунд хайр дурлал нэг л удаа заяадаг. Насан туршийн хайр. Ганцхан хайр. Миний ээж ч хэлж байсан. Эмээ ч хэлдэг байсан. Миний хайр дурлал ааваар чинь дууссан. Нулимсаа бартал уйлсан. Надад байгаа ганц эрдэнэ минь чи. Тийм учраас хэрвээ туундээ хайртай л бол туун руугээ яв. Хайр сэтгэл амьдралд ганцхан л тохиолддог гэдгийг сайн санаж яв. /Тороо ээжийгээ тэврэнэ.Нулимсаа арчина./ За за. Хуу минь, чамд би заагаад яахав дээ. Одоо чи том эр болсон. Бугдийг оороо л шийд…
ТОР. Сайхан хоол байна шуу, ээжээ… Их баярлалаа… Та сайхан амраарай.
ХАНД. Сайхан амраарай хуу минь.
6. САЙНАА.
Шил хагарах чимээ.
Эрэгтэй эмэгтэй хуний инээд. Шил хагарах чимээ.
ОЮУН. Чамайг тэр хуртэл явж чадахгуй гэж би хэлсэн ш дээ!
САЙНАА. Жаргалын билэг тэмдэг.
ОЮУН. Чиний эруул мэндийн толоо. Чи минь бага уугаарай.
САЙНАА. Би дахиад л нэгийг авчих уу.
ОЮУН. Чи ч авна л даа. Би мэдэж байна.
САЙНАА. Оюунаа минь, ийм сайхан залуу хажууд чинь байж байхад юу ярина вэ!
ОЮУН. Онгорхой цоорхойгоо нохооч сайхан залуу минь.
Цогт орж ирнэ
САЙНАА. Оо, Цогтоо гуай. Оглоогуур омдгуй айн!
ЦОГТ. За сайн уу, Сайнаа. Хар уурээр эхэлчихсэн уу?
САЙНАА. Оноодор чинь дэлхийн хол бомбогийн аваргын тоглолт узуулнэ. Тэгээд л сэтгэл
хоороод жаахан уучихлаа. Эндхийн дэлгуурт сарын орлогоо тушаах хэрэгтэй
биз дээ?
ОЮУН. Ганц авдар пиво авбал аманд ч угуй уруулд ч угуй болно доо.
ЦОГТ. Оюунаа, аманд ч угуй хамарт ч угуй гээч.
ОЮУН. За ямар хамаатай юм.
ЦОГТ. Чи ирсэн юм бол яагаад орж ирэхгуй байсан бэ? Чи ер нь хэзээ ирсэн нохор вэ?
САЙНАА. Ирээд хоёр , гурав хонож байна…
ОЮУН. Хоёр гурав хоноод доров дэх одроос нь ууж эхэлсэн уу?
САЙНАА. Би шар айраг уусан одроо тоолдоггуй.
ЦОГТ. Чи ч тэгнэ шуу. Зурагт авчирсан уу?
САЙНАА. Ийм томыг. Арай гэж л авчирсан.
ЦОГТ. За тэгвэл оноодор хоёулаа хамт хол бомбогоо узнэ шуу!
САЙНАА. Одоо гарч байгаа ш дээ.
ОЮУН. Ёоё!
САЙНАА. Юун ёоё вэ! Узье л дээ.
ЦОГТ. Яах юм бэ. Би оройхон ирье. Оюунаа, хоёр хайрцаг тамхи огчих.
ОЮУН. Ногоохоо юу?
ЦОГТ. Тийм ээ. Би хоёрыг авъя.
САЙНАА. Чи чинь яагаад ийм нарийн “нандин тамхинд” орчихвоо?
ЦОГТ. А яахав дээ… Алив явж тамхилъя.
ОЮУН. Ахин дахин явахгуйгээр нэг мосон пивоо аваарай.
САЙНАА. Хагалчих вий дээ. Би ч айж л байна.
Цогтоо, Сайнаа хоёр дэлгуурээс гарна. Сайнаа уутаа газар тавина. Цогтоо “нарийн” тамхиа гаргана.
САЙНАА. Миний тамхийг хардаа! гаатай. Хоёр мянга таван зуун тогрог.
ЦОГТ. Гаатайг бол Янжин эмээгээс ч авчихна ш дээ.
САЙНАА. За за. Наад хуухнуудийнхээ татдаг тамхийг тат.
ЦОГТ. За за тоглосон юм аа. Наадахаа огчих, огчих, нэг амсаж узье… Ундрал л намайг
нарийн тамхи тат, тамхинаас гар энэ тэр гээд байгаа юм. Энийг татахаар татсан
болохгуй юм. Бур хоёр хайрцгийг татаж байна ш дээ. Эдийн засгийн хувьд ч
гарзтай юм. Амьхандаа цаадах чинь хэмнэх гээд байгаа юм.
САЙНАА. Ертонцийн бух гай зовлон эмэгтэйчуудээс л уудэлтэй.
Инээлдэнэ.
ЦОГТ. Хоош... Хогшоон, чи ингэхэд товчоо орсон уу?
САЙНАА. Оролгуй яахав дээ. Ахындаа гурав хоносон.
ЦОГТ. Болдтой тааралдаагуй биз?
САЙНАА. Угуй. Болдоо товчоон дээр байгаа юм уу?
ЦОГТ. Зулаа Болдыг хотод очоод хуухэнтэй болсон гээд яриад байна лээ.
САЙНАА. Хмм…
ЦОГТ. Харин тийн. Хэн тэрийг тоодог юм.
САЙНАА. Би Тороотэй саяхан тааралдаад Болдыг хотод ирээгуй гэж хэлсэн. Хууш ямар
нэг юм болсон юм биш байгаа. Би тэр уед ч нэг их анзаарсангуй л дээ. За
ирээгуй л бол ирээгуй л байа биз.
ЦОГТ. Бугдээрээ л хот руу явсан гэж бодож байгаа ш дээ.
САЙНАА. Угуй ээ. Хэрвээ товчоогоор онгорсон бол манай ахтай таарсан л байх ёстой доо.
Товчоон дээр хуухэнтэй болно гэж баймааргуй л юм. Товчоон дээр жар гарсан
авгай нар л байдаг даа.
Инээлдэнэ.
ЦОГТ. Чи хотод хуухэн шуухантай болсон уу?
САЙНАА. Гунхсан нэг нь намайг тоохгуй, гутлаа чирсэнг нь би тоохгуй. Аймгуудынхаа
цомирлогоос л цохино доо.
ЦОГТ. Буцалтгуй тусламж узуулж байгаа юм уу?
САЙНАА. Бараг тийм л гэсэн уг.
ЦОГТ. Худлаа яриад л... Чамд тэгээд ямар ч хуухэн байхгуй юм уу?
САЙНАА. Хотын хуухнууд шал оор ш дээ.
ЦОГТ. Юу нь оор юм?
САЙНАА (Хоёр шил пиво онгойлгоно). За за. Май уу.
Цогтоо хоёр гурав балгаад хажуудаа тавина.
САЙНАА (Нэг амьсгаагаар залгилана). За...аа сайхан байна аа! Цогтоо минь, тэнд ажил
хийж байхдаа ууж болохгуй ш дээ. Энд ирж л ханатлаа уух юм даа. (Инээлдэж. Пиво ууна.)Дэлгуурийн уудэнд сууж тамхиа татна./
Гэхдээ нэг хуухэн байгаа л даа.
ЦОГТ. Бухэл бутэн хотод ганцхан уу?
САЙНАА. Ганц л болж таарч байна даа. Манайд кранчнаар ажилладаг юм. Оороо
Сэлэнгийх л дээ. Энхээ. Харваас турьхан амьтан байгаа юм. Гэхдээ станцаар орилохоороо хэнгэрэг хагалах шахна шуу. Нэг удаа манайд ажилладаг нэг хуухний торсон одор болсон юм. Бооноороо ууж идэх юмаа аваад очлоо. Гэтэл баахан хуухнууд сууж байна. Авчирсан юмаа огоод Энхээгийн хажууд суулаа. Навс ууцгаагаад. Тэр уед Энхээтэй хоёр ч удаа бужиглэлээ. Миний найраанд ороод байх шиг. Ер нь бол давгуй санагдсан. Торсон одрийн эзний нохор нь ирээд оргилуун дарс задлах гэж байгаад гэрлийн чийдэнг нь хагалчихдаг байгаа.
ЦОГТ. Оооо.
САЙНАА. Яахав ээ давгуй л залуу шиг санагдсан. Гэтэл миний дэргэд сууж байсан залуу
лаа авчирахаар гарлаа. Тэр хооронд би тамхилахаар тагт руу гарлаа. (Тэр хооронд дахин нэг лонх диво задалж ууна) Ногоодох Энхээ чинь миний араас гараад ирлээ. Тэгсэн чинь намайг тамхилаач гэдэг байгаа. Сэруун байхаар нь би цамцаа тайлаад номруулчихсэн. Кинон дээр гардаг шиг. Тэгсэн чинь харин цаадах чинь хандраад. Цамцаа номруулчихээд байхад чичрээд байхаар нь араас нь тэвэрлээ. Тэгээд хузуун дээр нь унсэх гэсэн чинь унэртэй ус нь ханхийгээд найтачихдаг байгаа. Шулстэй юутай ийтэйгээ найтаахгуй юу.
ЦОГТ. Тэгээд яасан?
САЙНАА. Тэгээд бух юм дуусаа.
ЦОГТ. Юу дууссан гэж?
САЙНАА. Тэр явдлаас хойш би ойртож ч чадахгуй байгаа. Санаа зовоод новшийн эвгуй
байдалд орсон шуу.
Дэлгуурээс Оюунаа гарч ирнэ.
ОЮУН. Алив босцгоо. Би цайндаа гармаар байна.
7. Болд
Бороо орсоор л.
Хаалга чихрах чимээ.
ЗУЛ. Оо, ирчихсэн уу. Хамаг ажил дууссаны дараа ирдэг юм даа.
(Хувингаа барингаа, уудэндээ орж ирэхдээ гутлаа арчин орж ирлээ.)
Зугээр байхаар ядаж наад угаалтуураа янзал л даа.
БОЛД. Ярих юм байна.
ЗУЛ. Архичин найз нартайгаа ярихгуй юу.
БОЛД. Би архи уугаагуй ш дээ.
ЗУЛ. Чи битгий хуц.
БОЛД. Юу ч уугаагуй ш дээ.
ЗУЛ. Тэгээд?..
БОЛД. Оноодор ээжтэй хамт байгаад.
ЗУЛ. Тэгээд?!.
БОЛД. Би бодлоо л доо… архинаас гаргах эмчилгээнд… явдаг юм билуу?
ЗУЛ. Засс... Битгий инээд хургээд бай.
БОЛД. Угуй ээ. Би тоглоогуй байнаа…
ЗУЛ. Тэгээд би тоглоод байгаа юм уу.
БОЛД. Ээж намайг эмчлуулэх хэрэгтэй, амьдралаа оорчлох хэрэгтэй гэж байна.
ЗУЛ. Битгий инээд хургээд бай! Гучин найман насандаа гэнэт амьдралаа оорчлохоор
шийдээ юу. Оройтсон юм биш уу?
БОЛД. Чи найзыгаа ойлго л доо. Надаар битгий тохуу хийгээд бай л даа. Би тоглоогуй
байна. Хоёулаа шинээр эхэлье. Алдаа л биз. Ханилсан хань нь ойлгоно шуу дээ.
ЗУЛ. Хань ий? Хань аа? Май энийг хар! (Мороо гаргаж харуулна)
Санаж байна уу энийг? Новш минь энийгээ санахгуй байгаа биз дээ!
БОЛД. Уучил Зулаа…би эмчлуулэх гээд...
ЗУЛ. Эмчлуулэх ий?Чамд ганц л арга байгаа. Буу аваад, ойд очиж оорийгоо хороох!
Харин хэзээ ч хэн ч олохооргуй газар хол очиж ухээрэй.(Данханд ус хийж
зуухан дээр тавина) Шудэнз огоодох…гал асаах юм алга. Оо шаараа ухсэндээ
уйлаад байгаа юм? Хаанаасаа гардаг нулимс вэ? Болдоо яасан бэ айн?... Болдоо
яагаад дуугуй байгаад байгаа юм айн? Хоох. Эр хун хуухэн шиг уйлж байна.
БОЛД. Зулаа, Битгий л дээ.
ЗУЛ. Шудэнз огоодох гэж байна шуу!
Болд халааснаасаа шудэнз гаргаж огно. Зулаа гал тулнэ.
БОЛД. Би унэхээр шийдлээ. Энэ бугдийг дуусгамаар байна..
ЗУЛ. Дуусгамаар байсан юм бол аль эрт дуусгах л байж дээ. Муу новшийн архичин.
Одоо тэгээд яах вэ? Чамайг эмчлуулэхээр хот руу аваачих уу? Тийм монго хаана байна?
БОЛД. Би олно оо.
ЗУЛ. Чи тэгээд хаанаас олох гээв? Хаанаас? Ямар тэнэг нь чамд монго огох юм.
БОЛД. Ээж…
ЗУЛ. Ээж ий? Ээжийг март! Чи ээжийнхээ цусыг ухтэл нь сорсон. Чиний тусламжтайгаар
ногоо ертонцод удахгуй очих байх.
БОЛД. Би Сайнаатай ярьсан.
ЗУЛ. Сайнаа юу гэж байна? Чамайг хотод аваачина гэж амлаа юу? Битгий
даажигнаад бай. Чи тэрнийг юугаараа гийгуулэх юм.
БОЛД. Намайг ажилд авна гэсэн.
ЗУЛ. Чамайг авна гэсээн?. Сайнаа чамаар яадаг юм.
БОЛД. Тэр надад амласан.
ЗУЛ. Чамд амласан гэнээ? Оноодор ээжийндээ очоод бас Сайнаатай уулзаж амжаа
юу. Гуйцээ. Намайг аргадах санаатай юу? Ганц хоёр одор болоод л чи дахиад
ууна ? (Зулаа гарч явна.)
Болд толгойгоо гудайлган суух хооронд данх исгэрнэ.
8. Зул.
Шланкнаас ус асгарах чимээ.
Нохой хуцна.
ТОР. Зулаа?
ЗУЛ. Оо, Тороо юу. Чамайг ирнэ гэж мэдсэнгуй?
ТОР. Би зугээр л хажуугаар явж байгаад ороод ирлээ…
ЗУЛ. Орооч. Хашааны гадна зогсоод юу хийхэв.
Тороо орж ирнэ.
ЗУЛ. Суугаач Тороо.
ТОР. Баярлалаа. (Гараа омдондоо арчаад суув.)
ЗУЛ. Энэ жил ургац сайн байна шуу…
ТОР. Тийм байна…
ЗУЛ. Тамхи татмаар байвал татаж болно шуу.
ТОР. Баярлалаа. Та хэд яамаршуу байна даа?
ЗУЛ. Сайн байгаа.
ТОР. Сайн байна. (Тамхилна.)
ЗУЛ. Мхм... (Тамхиа гаргаж ирээд асаагуураа хайна.)
Тороо тамхиа асаагаад тамхийг огно
ЗУЛ. Баярлалаа. Харин чи ямаршуу байна?
ТОР. Дажгуй ээ.
ЗУЛ. Оо хуу маань ганцаараа байгаа би орохгуй бол болохгуй. Май энийг барьж бай
даа (Тамхиа Тороод огоод, гэрлуугээ гуйж орно)
Тороо тамхиа унтраан шудэнзний хайрцганд тамхиныхаа ишийг хийлээ. Зулаа Улаанааг тэвэрсээр гарч ирлээ.
ТОР. Юу байна Атманаа.
ЗУЛ. Хэлд орох хаа ч байсан юм. (Тороогоос тамхиа авна)
ТОР. Сайн байна. Алив би авъя.
ЗУЛ. Аан…Улаанааг уу?
ТОР. Тийм ээ. Чи тамхиар хуухэд утаад байна.
Зулаа Улаанааг Тороод огно.
ТОР. Алив яриад байгаарай Улаанаа. Нисгэгч болмоор байна уу?
ЗУЛ. Цагдаа болгоноо.
ТОР. Цагдаа ч болж ч болно л доо. Улаанаа, цагдаа болмоор байна уу?
Ийн ярьж байх зуур Цэцэгээ орж ирнэ.
ЦЭЦЭГ. Ямар сонин хун бэ?
ТОР. Оо сайн байна уу. Цэцэгээ эгчээ.
ЦЭЦЭГ. Улаанааг харахаар ирээ юу?
ТОР. Тиймээ.
Инээлдэнэ.
ЦЭЦЭГ. Чиний ажил торол гайгуй юу?
ТОР. Давгуй ээ.
ЦЭЦЭГ. Ээж нь сайн уу? Удаан уулзсангуй.
ТОР. Сайн сайн
ЗУЛ. Ээж зугээр уу?
ЦЭЦЭГ. Зугээр л. Улаанаад бантан хийгээд ирлээ.
ЗУЛ. Баярлалаа. Оруулаад ширээн дээр тавьчих.
ЦЭЦЭГ. Май. Чи оороо аваачаад тавьчих. Би Тороотэй жаахан хуучлаадахъя.
Зулаа Тороогоос хуухдээ аваад. Ээжээсээ тортой юмыг аваад гэр луугээ орлоо.
ЦЭЦЭГ Халуунаараа байгаа шуу. Хоргож байгаад огоорэй.
ЗУЛ. Би ямар хуухэд биш дээ.
ЦЭЦЭГ. Заа заза… Дурэмт хувцас, Тороо, чамд гуй ээ мон сайхан зохино шуу.
ТОР. Тийм уу...
ЦЭЦЭГ. Нээрээ, унэхээр зохиж байна. Дэслэгч. Хурандаа. Генерал!
ТОР. За боль л доо Цэцэгээ эгчээ…
ЦЭЦЭГ. Эр хунийг дурэмт хувцас ургэлж чимдэг юм. Гэхдээ хун болгонд зохиод
Байдаггуй.
ТОР. Би Бур иччихлээ.
ЦЭЦЭГ. Юунд нь ичсэн юм бэ? Чи ямар жаахан хуухэд биш. Би дайны дараа жаахан
охин байлаа… Арван нэгэн настай л байсан байх... За яасан миний насыг тоолоод эхлэв уу.
ТОР. Угуй ээ, харин…
ЦЭЦЭГ. За тоглож байна аа. Дайны дараа ямар эрчууд байсныг чи мэдэх уу? Манай ээж
намайг гэрээс гаргадаггуй байлаа. Хумуус нэг нэгнээ хайрладаг байсан уе дээ.
ТОР. За за. Би явлаа Цэцгээ эгчээ.
ЦЭЦЭГ. Зугээр уу. Гомдчихоогуй биз дээ?
ТОР. Угуй ээ. (Босно.)
ЦЭЦЭГ. Ээж шигээ хунд юунд нь гомдохов. Би чинь чамайг гомдоох юм хэлээгуй шуу
дээ. Дурэмт хувцас зохиж байна л гэсэн.
ТОР. Баярлалаа. За за Цэцэгээ эгч явах цаг боллоо.
ЦЭЦЭГ. Чи хунтэй суухгуй болоройтлоо. Битгий ингэж хараад бай. Би хогшин хун.
Шулуухан л ярьчихъя. Санаа нийлвэл заяаа нийлнэ. Яасан. Ямар та хоёр
жаахан хуухдууд байгаа биш. Цунхтэй хувцасаа бариад л ир. Хоогоод
явуулчихгуй нь мэдээж.
Чиний ээж бид хоёр сайнаар л бодож хэлж байна. Амьдрал ийм л юм чинь яахав
дээ. Та хоёр юундаа эргэлзээд байгаа юм. Хэн ч муу уг хэлэхгуй.
ТОР. Та маргааш Зулааг над дээр хурээд ирээрэй гээрэй.
ЦЭЦЭГ. Хэлнээ, хэлнэ. Тэндээ та хоёр сайн ярилцаарай.
ТОР. За баяртай.
ЦЭЦЭГ. Яв яв. Миний хэлснийг сайн бодоорой! Ямар хуухдууд биш дээ.
ТОР. Баяртай. (явна.)
ЦЭЦЭГ (оортоо). Зугээр ээ хуу минь. Бух зуйл сайхан болно. Бурхан оршоог.
Зулаа гэрээс гарч ирнэ.
ЗУЛ. Тороо хаачив?
ЦЭЦЭГ. Ажилтай гээд явчихлаа.
ЗУЛ. Та дэмий юм яриагуй биз?
ЦЭЦЭГ. Угуй ээ. Би юу ч хэлээгуй. Тороо оороо бугдийг мэдэж байна лээ.
ЗУЛ. Ойлгомжтой.
ЦЭЦЭГ. Бугд ойлгомжтой байна гэж би хэлээд л байгаа ш дээ. Харин та нар л мэдэхгуй
царайлаад л байх юм.
ЗУЛ. Ээжээ энэ талаар ярихаа болъё. (Тамхи гаргаад, галаа хайна)
ЦЭЦЭГ. Чи наад тамхинаасаа гараач. Оороо ч хордоод, хуухэд ч хордуулаад... Дахиж
хуухэд гаргадаг юм байгаа биз дээ, чи?
ЗУЛ. Ёоё бурхан минь.
ЦЭЦЭГ. Тэгээд яах юм чи. Тороотэй суучихаад хоёр оор орон дээр унтах юм уу.
ЗУЛ. Тороог ярихаа болъё...
ЦЭЦЭГ. Би мэдэж байнаа… Тороо удахгуй чам дээр оороо ирнэ.
ЗУЛ. За за. Улаанаа унтах гээд байна. Гэрт орцгооё.
ЦЭЦЭГ. Тороо маргааш чамайг уулз гэж байсан шуу.
ЗУЛ. Очиноо очино.
ЦЭЦЭГ. Очиноо очино биш заавал очоорой.
ЗУЛ. За тайвшир ээж, оръё.
9. Тор.
Шудэнз асаах чимээ.
Салхи.
Шудэнз асаах чимээ.
ТОР. Оо хогоо… Суулчийн шудэнз хугарчихлаа, хоорхий… Очигдор асаагуураа
эвдчихсэн…
ЦОГТ. Яаж байгаад?
ТОР. Яах юу байхав дээ… эвдчихсэн…
Тороо тамхиа асаагаад Цогтоогийн асаагуурыг буцааж огно.
ЦОГТ (чимээгуй байснаа). Баярлалаа байхгуй юу?
ТОР. Оо, баярлалаа.
ЦОГТ (чимээгуй байснаа). Тороо, чи суулийн уед яачихаа вэ?
ТОР. (Цогтоод хандан) Надтай хамт уух уу гэхэд чи угуй гэсэн.
ЦОГТ. Ундрал намайг хулээж байгаа гэж хэлсэн ш дээ.Тэгээд ч Сайнаагийнд удчихлаа.
ТОР. За за. Тэгвэл яахав дээ. Найз аа. Гал огсонд баярлалаа, хогшоон.
ЦОГТ. За болиоч дээ.
ТОР. За за, явлаа. Баяртай (Хаалга онгойлгоод хашаа руу орно.)
ЦОГТ. Оноодор чадахгуй нь ээ гээд байна ш дээ.
ТОР. Би тэгээд яасан юм? Би зугээр.
ЦОГТ. Чи гомдчихсон юм уу. За за би хаашаа ч явахгуй ээ.
ТОР. Гэр луу оръё.
Гэр луу оров. Цогтоо шулсээ хаяад араас нь явна.
ТОР. Гутлаа битгий тайлаа. Ээж манайд зочин ирлээ!
Ханд гарч ирнэ.
ХАНД. Оо, Цогтоо ирээ юу…
ЦОГТ. Сайн уу Хандаа эгчээ.
ХАНД. Сайн. Сайн уу Цогтоо. Хар шоноор юу хийж яваа юм бэ?
ТОР. Ээж одоо юу асуугаад байгаа юм. Оноодор чинь ббаасан эгчийн торсон одор
шуу дээ.
ЦОГТ. Бид хоёр удахгуй ээ… Чимээгуй байж байгаад л явчихна…
ХАНД. Тэгвэл та хоёртой цуг сууя. Зурагт узсээр байгаад уйдчихлаа.
ТОР. Ээж…
ХАНД (Цогтоод хандан). Яасан?
ТОР. Ээж…
ЦОГТ. Зугээр ээ зугээр. Заримдаа цэнэг авах хэрэгтэй байна ш дээ.
ХАНД. Тэг тэг. Явж тулээ хагал.
ТОР. Ээжээ!
ХАНД. За, ойлголоо доо. Аав шигээ хомсгоо зангидаад байх юм. (Гарч явна.)
ТОР (Сандал аваад). Сууж бай.
ЦОГТ. Чи яах гээв?
ТОР. Нуур гараа угаачихаад ирье.
ЦОГТ. аан…
Тороо гарч явна. Цогтоо тамхи гаргаснаа унсний сав олж чадалгуй буцаад халаас руугаа хийнэ. Энэ хооронд Ханд ширээ засна.
ХАНД (шивнэнэ) Яг юу болсон юм бэ Цогтоо минь?
ЦОГТ. Би мэдэхгуй ээ.
ХАНД. Энэ чухал юм байна тэ? Юу болсон юм.
ЦОГТ. Би мэдэхгуй ээ. Хамт ууя л гээд байна ш дээ.
ХАНД. Дахиад л Зулаагаас болоо юу?
ЦОГТ. Надад хэлэхгуй юм.
ХАНД. Ойлгомжтой.
ЦОГТ. Зулаа л биз…
ХАНД. Чи сайн харж хандаж байгаарай…
ЦОГТ. Та байгаа ш дээ?
ХАНД. Надад юмаа ярьдаггуй юмаа. Би арай гэж амнаас нь ганц хоёр уг унагадаг юм.…
ЦОГТ. За за...
ХАНД. За за гэх юу байхав дээ. Цэцэгээтэй очиж уулзах юмсан. Даанч амжихгуй юм.
ЦОГТ. Та ер нь уулзаагуй нь дээр юм бишуу?
ХАНД. Тэгээд энэ хоёр ингээд л байгаад байх юм уу?
ЦОГТ. Би лав дургуй байна.
ХАНД. Заа... . Ямар чи хамт амьдрах гэж байгаа биш.
ЦОГТ. Хандаа эгчээ, унсний сав огооч.
ХАНД. Гадаа гарж тат. Холдоод ухчихгуй л байх.
Цогт гарч явна. Тороо орж ирнэ.
ХАНД. Нуурээ арчихгуй яасан юм?
Тор чимээгуй байна. Хандаа, ширээ засан сууна.
ТОР. Ээж ээ та яв л даа. Бид хоёр зугээр ээ.
ХАНД. Би киногоо узэнгээ та хоёрт хань болъё л доо. Хамт ганц хундаг ууя.
ТОР. Таны даралт ондор ш дээ.
(Хандаа дуугуй байна.) Ээжээ яв л даа (Ээж тавгаа аваад босож явна.Тороо
хундаг аягалана.) Цогтоо!..Цогтоо!..Цогтоо!! (Цогтоо орж ирнэ.) За алив.
ЦОГТ. Аан . Юуны толоо уух уу?
ТОР. Зугээр л уухгуй юу даа. (Тулгахгуй ууна.)
(Цогтоо араас нь ууна. )
ТОР (дахин хундагалана). За.
ЦОГТ. Хаашаа яараад байгаа юм бэ?
ТОР. Уу – уу- удахгуй халуун оргино.
(Цогтоо мон ууна. )
ТОР (дахиад хундагалана). За.
ЦОГТ. Амс хийгээдэхье л дээ.
ТОР. Чамд л хэрэгтэй шуу дээ. Хурдан дуусгавал гэртээ хурдан харина.
(Ууна. Цогтоо хундгаа цааш нь тавина.)
ТОР. Уу л даа. Гурав дахь хундгаа хайр дурлалын толоо.
ЦОГТ. Уумааргуй байна.
ТОР. Яах гэж ирсэн юм? Хайр дурлалын толоо уух хэрэгтэй!(Цогтоо ууна)
За анд минь гэрлэлээ!(Цогтоо ууж дуусалгуй хахаж цацна) Сонин байна уу? Гэнэтийн юм болов уу? Наадахаа уучих. Гайгуй болчихно... Чиний дургуй байгааг мэдэж байна л даа.
ЦОГТ. Би дургуй биш ээ.
ТОР. «Дургуй ш дээ. Дургуй»… наашаа хар даа.
ЦОГТ. Чамд хань болохгуй ээ.
ТОР. За ууний толоо ууя. (Хундагалана-Тулгахгуй ууна.) Хань болохгуй гэж чи яаж
мэдэж байгаа юм бэ?
ЦОГТ. Хэний толгойг эргуулчих вэ?
ТОР. Энэ чинь амьдрал ш дээ. Амьдралд юу эс тохиолдохыг хэлэхэв. Ээж надад хайр
дурлал амьдралд ганцхан л заяадаг гэж хэлдэг юм.
ЦОГТ. Ойлгохгуй байна. Ойлгохыг ч хусэхгуй байна.
ТОР. Буруу л байна даа. За ойлголцлын толоо ууя. (Хундагална.)
Цогтоо гайхсан байдалтай ууна. Харин тороо инээмсгэлнэ.
ЦОГТ. Тэгээд дараа нь яахав?
ТОР. Угуй ээ яахав дээ. Тэр уед Болд байгаагуй бол бид хоёр суух байсан юм?.
ЦОГТ. Тэгээд яасан юм. Болдоо хучиндчихсэн юм уу?
ТОР. Тийм ч байж магадгуй. Би ч тэгж бодож байна. Хуухэд нь хайраас тороогуй
хуухэд.
ЦОГТ. Баримт нотолгоо бий юу?
ТОР. Зулаа одоо хуртэл намайг хайрладаг.
ЦОГТ. Юу гэсэн уг вэ?
ТОР. Зугээр л би туунтэй ярилцаж узсэн юм.
ЦОГТ. Тэгээд шууд л хайртай гээд хэлсэн юм уу?
ТОР. Харахад л ойлгомжтой ш дээ.
ЦОГТ. Тэгэхээр тэгж хэлээгуй л гэсэн уг. Бодлоо ярихаа боль доо Тороо минь.
Оройтоогуй дээрээ больсон нь дээр. Ийм хуухнуудээс хол явах хэрэгтэй
ТОР. Амаа хамхи. Би дахин ийм уг сонсохгуй шуу.…(Чимээгуй. Хундаглана.) Би
чамаас зугээр л зовлогоо авах …
ЦОГТ. Би чамд зовлогоо оглоо ш дээ.
ТОР. За яахав. (Ууна. ) Тэгвэл хэлчих. Яагаад та нар бугдээрээ Зулаад дургуй байдаг
юм?
ЦОГТ. Хэн дургуй гэсэн юм? Та нар гэж хэнийг хэлээд байгаа юм?
ТОР. Чи оороо донгож сая тэгж хэлээ биз дээ. Бас танай Ундрал тэгж байна лээ.
ЦОГТ. Би яг тэгж хэлээгуй ш дээ. Ундрал ямар хамаатай юм?
ТОР. Зугээр л нэр нь ороод ирлээ. Тэгээд ч Ундрал чамд хов зоодоггуй гэх нь уу?
Харин чи тэрийг нь сонсоод л байж байдаг ш дээ. Оровдолтэй амьтан юм даа чи.
ЦОГТ. Чи намайг эхнэртээ толгойгоо мэдуулдэг амьтан гэх гээд байна уу?
ТОР. Угуй. Архиа уу. (Архи хундагалаад ууна.)
ЦОГТ. Битгий хуц.
ТОР. Чи яасан гомдчихоо юу. Боль доо чи. Ямар нялх хуухэд биш. За за. Ероосоо
намайг цохь! Май- (Ширээгээ тулхэн босож ирээд Цогтоог мангасдаж унагаана.)
ЦОГТ. (Босож ирээд ширээн дээрх архийг авч уулаа). Чи ч лалар юм даа…
10. Ундрал.
Радио дуугарна.
ОЮУН (дуулна).
Ундрал орж ирнэ.
УНДРАЛ. Сайн уу.
ОЮУН. Оо. Юу байна.
УНДРАЛ. Очигдор манайхан хэдэн шил архи авсан юм?
ОЮУН. Хэн?
УНДРАЛ. Юу хэн хэн гэж. Сайнаа, манай нохор хоёр л байхгуй юу!
ОЮУН. А-а-а. Сайнаа нэг авдар пиво авсан. Тэгээд дахиж орж ирээгуй. Танай хун чинь
тамхи авсан.
УНДРАЛ. Тийм юм бол яахаараа тэгтлээ тасарчихдаг байна. Алив нэг пиво огоодох.
ОЮУН. Алийг нь?
УНДРАЛ. Аль нь ч яах вэ. Зоолноос нь авъя.
ОЮУН. За май. (Ундрал боглоог нь онгойлгов. )Чи оортоо авч байгаа юм уу?
УНДРАЛ. Оор хэнд гэж? Тэр муу халзан новшид уу. Би бур эмийн сангаас аспирин авч
оглоо шуу дээ (Пивоо залгилав) Ямар муухай амттай юм бэ.
ОЮУН. Тэд нар очигдор тасартлаа ууцгаасан юм уу?
УНДРАЛ. Тэрнээс ч долоон дор. Хаалга тогшихоор нь онгойлгосон чинь миний оодоос бур
унаад ирж байгаа юм даа.
ОЮУН. Оо за. Алдаг юм байна!
УНДРАЛ. Бодвол Сайнаа уудэнд авчирч хаячихаад оороо зугатаа биз.
ОЮУН. Оо. Алчих юм байна.
УНДРАЛ. Тиймээ. Жаахан хуухдууд шиг л байцгаах юм. Саяхан сэрсэн. Хол бомбог чинь
яасан гэж асуусан чинь юу ч санахгуй байгаа юм даа.
ОЮУН. Яахаараа ганц авдар пивонд тасарчихдаг байнаа?
УНДРАЛ. Дан ганц пиво уугаагуй ээ. Пивоор даруулаа биз. Би цаадахыг чинь мэдэлгуй
яахав дээ.
ОЮУН. За больж уз. Танай Цогтоо чинь уудаггуй биз дээ.
УНДРАЛ. Наадахаа оор хунд хэлээд уз. Ёстой яг ш дээ. Аль хэдийнэ салчихдаг байж.
Сайнаа орж ирэв
УНДРАЛ. Оо бурхан минь!
САЙНАА. Ямар сайхан уг вэ? Баярлалаа. Юу байна охидуудаа?
ОЮУН. За яасан. Шараа тайлахаар ирэв уу?
САЙНАА. Мэдээж тийм!
УНДРАЛ. Хннн... Тэгэлгуй яах юм!
САЙНАА. Шингэн талхаа авъя аа.
ОЮУН (лангуун дээр шилтэй пиво тавина). Май. Пиво уу!
САЙНАА. Охидоо та нар чинь юу болоов?
ОЮУН. Оо. Бид нар ссувилгааны газар нээж байна.
УНДРАЛ. “Мал эмнлэг”
САЙНАА. Яахаараа мал эмнэлэг байдаг билээ?
УНДРАЛ. Гахай шиг уудаг малнууудад.
САЙНАА. Ойлгомжтой.
УНДРАЛ. Очигдор хэн Цогтоог гахай болтол нь уулгасан юм бэ?
САЙНАА. “Уулгасан” гэж юу гэж байгаа юм?
УНДРАЛ. Тэгээд уулгаагуй юм уу? Би хаалга ч онгойлгож амжаагуй байтал унаад...
САЙНАА. Очигдор цаадах чинь манайхаас эруул гарсан даа.
УНДРАЛ. Эруул гарсан хун яахаараа тэгтлээ согтдог юм?
САЙНАА. Угуй ээ. Нээрээ эруул байсан. Хол бомбогоо дуусгаад шууд харьсан.
УНДРАЛ. Шонийн нэг цаг болтол хол бомбогоо узээ юу?
САЙНАА. Юу гэж нэг хуртэл узэх юм бэ? Ес онгороогоод л дууссан ш дээ. Ундралаа, чи
яагаад над руу дайраад байгаа юм бэ.
УНДРАЛ. Та нарыг нэг авдар пиво авсан гэж Оюунаа хэлсэн
САЙНАА. “Та нар” бишээ. Би л авсан ш дээ. Тэгээд ч очигдрийн пивоноос долоон ширхэг
пиво улдсэн. Итгэхгуй бол очиж харахгуй юу.
УНДРАЛ. За яршиг оо.
САЙНАА. Ганц авдар пиво уугаад тасрах уу.
УНДРАЛ. За. Та нарыг яасныг яаж мэддэг юм. (Оюунаа руу.) Алив дахиад нэгийг огоодох.
(Оюунаа дахиад нэг пиво гаргаж огно.) Хэд болов?
ОЮУН. 6000 тог болж байна.
УНДРАЛ. За май. Дахиж ирнэ шуу.
ОЮУН. Оо, бур. За за
11. Зул.
Хаалга чихрана.
Холийн чимээ.
ЗУЛ. Сайн уу, Тороо
ТОР. Сайн.
ЗУЛ. Очигдор чи ээжид намайг уулз гэж хэлсэн юм биш уу.
ТОР. Тийм ээ. Мэдуулэг бичих хэрэгтэй байна.
ЗУЛ. Аан ногоо мэдуулэг уу.
ТОР. За май.
ЗУЛ. Би Болдоог алсан, Тороо… Намайг битгий ингэж хар л даа. Би алсан. Би тэрнийг
алсан. Итгэхгуй байна уу. Оороо л мэд. Би тэвчээрээ бараад алчихсан юм. Би яагаад
энийг ярьчихваа. Намайг сонс доо... (Нилээн удаан чимээгуй байна)
Тэр архинаас гарч эхэлсэн. Нэг хэсэгтээ л сайхан байсан. Гэхдээ буцаад архинд
орчихсон. Тэр бол овчилчихсон амьтан. Дараа нь хот орж Сайнаатай хамт барилга
дээр ажиллана гэсэн. Тэгээд дахиад л ууж эхэлсэн. Би унэхээр их залхсан. Тууний боолжисийг арчиж, шээстэй омдийг нь уугаасаар байгаад
залхсан. Миний хамаг цусыг сорсон учраас би туунийг алсан.. (хэсэг чимээгуй)..
ТОР. Хаана?
ЗУЛ. Юу хаана гэж?
ТОР. Цогцос хаана байна?
ЗУЛ. Бурхан минь… Цогцос байхгуй. Юу болсон бэ гэж уу? Болдоо хот явахынхаа омнох
одор архи уучихаад унтаж байсан юм. Би туунийг шоножин хажууд нь хараад сууж
байхдаа багалзуурдаад алчихмаар санагдсан. Гэтэл тэр сэрээд ус нэхсэн. Тэгэхээр нь
би нуурэн дээр нь дэрээ тавиад хэвтчихсэн. Дараа нь амбаар луу чирч оруулсан... Би
суучих уу.(сандал дээр сууна) Туунийг хэдэн хэсэг болгоод , гахайнд хаяж огсон.
Гахайнуудыг бараг долоо хоног хооллоогуй байсан юм. Кинон дээрээс харсан юм.
Дараа нь цунхийг нь аваад товчооны орчим хаячихсан... Ингээд л шинэ амьдрал
эхэлсэн дээ. (удаан чимээгуй). Тороо, надтай гэрлээч. Би чамд хайртай. … Улаанаа ч
гэсэн чамд сайн. Бид Бие биендээ тушигтэй болж чадна. Би гэр орноо аваад явчихна.
Чи ажлаа л хий.
Дахиад хуухэдтэй болж болно. Надтай суугаач... Чи надтай суух уу? Чи надта суух уу,
Тороо? Суух уу....
Тороо эргээд цонх руу харав.
Чимээгуй.
ТОР. Цас орлоо…Овол … Он гарахаас омно амжуулъя.
Тэд бие бие луугээ чимээгуй удаанаар ширтэнэ.
Маш удаан чимээгуй. Цас орж байгаа чимээ сонсогдож буй мэт санагдлаа.
…
Хоёрдугаар узэгдэл.
(Зуныг хулээх нь)
12. Зул.
Харанхуй
Цаг дуугарана. Тик- так
ЗУЛ. Болдоо нааш ир! Нааш ир... Намайг унсээч… Битгий уйл л даа, Болдоо. Бух зуйл
сайхан болно. (Тороо орноос аажуухан босож, цонх руу ойртоно.) Битгий уйл л даа,
Болдоо. Бух юм сайхан болно. Хамгийн гол нь чи л намайг уучилчих. Би бухнийг
хийнэ. Чи л уучил... Хулээж бай л даа. Чи эргэж ирэх уу? Чи эргэж
ирнэ биз дээ, Болдоо. (Тороо ор луу эргэж хараад унтаж буй Зулааг харснаа. Гарч
явна.)
13. Улаанаа.
Халбага сэрээ хангинана.
Цэцэгээ Тороогийн огсон бэлгийг задална.
ЦЭЦЭГ. Хандаа, Тороо чамд шинэ жилээр бэлэг огдог уу?
ХАНД (хэсэг бодсоноо). Ер нь бол угуй ээ.
ЦЭЦЭГ. Ямар гоё юм бэ? Би ч бур залуухан харагдаж байна шуу. Ширээний ард суухдаа энэ
алчуурыг зуунээ . (ширээгээ бутээлгээр бутээнэ)
ХАНД. Миний хуу ч халамжтай шуу.
ЦЭЦЭГ. Харин Зулаад юу огснийг нь харсан уу?
ХАНД. Богж огсон.
ЦЭЦЭГ. Би эхлээд тэр богжийг монгон богж гэж бодсон чинь цагаан алтан богж байна лээ. Би
цагаан алтыг ероосоо харж байгаагуй юм байна лээ.
ХАНД. Би ч бас
ЦЭЦЭГ. Би шинэ жилийг ингэж тэмдэглээгуй ямар их удаа вэ. Хулээж тэсэхгуй нь ээ!
Оргилуун дарс хаана байгаа билээ?
ХАНД. Шуугээнд байгаа.
ЦЭЦЭГ.Сайхан байна шуу, Ханд минь!(Хандыг тэвэрнэ.)
ХАНД. Чи болиод огооч.
ЦЭЦЭГ. Би унэхээр их баяртай байна, Ханд минь!
ХАНД. Бугдээрээ л баяртай байна.
Зулаа орж ирнэ
ЗУЛ. Тороо арай ирээгуй байгаа юм уу?
ЦЭЦЭГ. Ирээгуй л байна.
ЗУЛ. Оюунаагаас суулчийн оргост хэмхийг нь авлаа.
ЦЭЦЭГ. Шинэ жилээр хун бурийн хусэл биелдэг шуу дээ.
ХАНД. Алив…
Зулаа шилтэй оргост хэмхийг Хандад огно. Ханд оргост хэмхийг задалж тавган дээр тавиад. Шууийг нь асгах гэнэ.
ЦЭЦЭГ. Шуусийг нь асгаж яах нь вэ? Би уучихъя.
ХАНД. Май.
ЦЭЦЭГ (ууна). Ямар амттай юм бэ. Ач хуудээ уулгая байз.
ЗУЛ. Ээж боль л доо. Хуухдэд уу?
ЦЭЦЭГ. Шинэ жил болж байна ш дээ. Амттай юм амсаг л дээ.
ЗУЛ. Амттан гэнэ шуу. Гэдэс нь дуурчихнэ ш дээ.
ЦЭЦЭГ. Дуур ч л байг. Яавал гэж. Ходоод нь л сайн ажиллана биз.
ЗУЛ. Хэрэггуй ээ. Ээжээ.
ХАНД. Би салат аваачаад огье.
ЗУЛ. Би огчихье.
ХАНД. Зугээр ээ, охин минь, Би оороо (Гарав.)
ЗУЛ. Алчуур таалагдсан уу
ЦЭЦЭГ. Асуух юу байхав! Таалагдалгуй яахав. Хачин гоё. Алив охиноо тэврэе!
Тороо орж ирнэ.
ЗУЛ. ***. Сайн уу?
ТОР. Сайн. За яаж байна.. Май энийг аваарай. Сайнаа хунээр явуулсан байна.
ЦЭЦЭГ. Би ч бэлгэнд дуртай шуу.
ЗУЛ. Ээж… (Бэлгээ задлана.) Хан боргоцой байна! Ээж май.
ЦЭЦЭГ. Энэ чихэр байна.
ЗУЛ. Ээжээ, ийм амттай юм идэж байгаагуй гэж хэлэв дээ.
ЦЭЦЭГ. Идэж байсаан. Идэж байсан. Хатаасныг идэж байсан.
ЗУЛ. Хатаасныг нь уу.
ЦЭЦЭГ. За-а. Засгийн шудтэй надад алийг нь ч идсэн хамаа алга. (Инээлдэнэ) (Зулаа торноос, архи гаргана.)
ЗУЛ. Тороо, энийг чамд л огсон байх даа.
ЦЭЦЭГ. Би ч бас татгалзахгуй шуу наадахаас чинь.
ЗУЛ. Угуй ээ Тороод огсон юм. Тороо чи задлана шуу.
ТОР. Хадгалаад байх юу байхав. Наадахаа ширээн дээр аваачаад тавьчих.
ХАНД (хажуу орооноос). Зулаа, Улаанааг очоод хараадхаач.
ЦЭЦЭГ. Би харчихаад ирье.
ЗУЛ. Ээж!
Цэцэгээ гарна. Зулаа Тороог унсэнэ.
ТОР. Чи яаж байнаа?
ЗУЛ. Яадаг юм.
Тороо, Зулаа руу хараад олон удаа хацар дээр нь унсэнэ.
ЗУЛ. Чи яаж байнаа?
ТОР. Яадаг юм.
Инээлдэнэ.
ЦЭЦЭГ.(хажуу орооноос) Уг хэлж байна! Уг хэлж байна.! Зулаа, Зулаа, Улаанаа ярьж байна.!
ЗУЛ. Юу гэнээ? Уг хэлж байна аа?(ороо руу гуйнэ)
Тороо гутлаа хурдан тайлах гэж оролдоно
ЗУЛ (хажуу орооноос). Дахиад хэл дээ. Дахиад хэлээрэй ээжийн хуу.
ЦЭЦЭГ (хоолой). «Ааваа» гэж байна, «ааваа» гэнэ шуу!
ХАНД (хоолой). Бурхан оршоог!
ТОР (Зог тусан сандал дээр сууна.) Ааваа.. Ааваа.. гэнэ уу.
14. Ундрал.
Радио эгшиглэнэ.
Хаалга дуугарана.
УНДРАЛ.Оюунаа! Оюун! Оюунаа!
ОЮУН (хувцсаа янзлангаа гарч ирнэ). Оо. Сайн уу? Ирчихсэн уу.
УНДРАЛ.Ирлээ.
ОЮУН. Ах нь сайн уу?
УНДРАЛ. Сайн сайн.
ОЮУН. Сайхан амарсан уу?
УНДРАЛ. Мхм...
ОЮУН. Би ард тооллого хийж байсан юм.
УНДРАЛ. Аан.
ОЮУН. Юу авах уу?
УНДРАЛ. Будаа авъя.
ОЮУН. За… Чамаар юу байна?
УНДРАЛ. Хэвэндээ л. Хэд болсон?
ОЮУН. Арван тав хоёр зуу.
УНДРАЛ. Аанхан…
Ундрал монгоо лангуун дээр тавиад явах гэхэд
ОЮУН. Ундралаа, уйлчихсан юм уу даа?
УНДРАЛ. Яав?
ОЮУН. Харваас л тийм байна.
УНДРАЛ. Аан… угуй ээ… за за, би явлаа.
ОЮУН. Хулээж бай.
Оюун гарч яваад хэсэг хугацааны дараа гарч ирнэ.
ОЮУН. Арын хаалгаа тугжчихлээ. Яасан бэ?
УНДРАЛ. Мэдэхгуй ээ. Юу ч болоогуй…Зугээр л... Цогтоо…
ОЮУН. Цогтоо яасан?
УНДРАЛ. Яагаа ч угуй л дээ. Би л оороо янз янзын юм бодоод л …
ОЮУН. Аан.
УНДРАЛ. За за. Би явлаа (Хаалган дээр зогссоноо.) Оюунаа… Би Цогтоод хайргуй болчихсон
юм болов уу?..
ОЮУН. Хууш битгий тэнэг юм яриад байгаач
УНДРАЛ.Нээрээ. Би хайргуй л болчихсон юм шиг байнаа.
ОЮУН. Янз бурийн юм бодох хэрэггуй ээ.
УНДРАЛ. Ммм... (Нэг алхаснаа зогсоно.) Угуй ээ, Оюунаа би унэхээр хайргуй болчихож.
Хайргуй гэдгээ оороо л зовшоорохгуй байгаа болохоос...
ОЮУН. Юу яриад байгаа юм бэ? Яахаараа хайргуй болчихдог юм.
УНДРАЛ. Мэдэх юм алга… Зугээр л... Гэнэт хайргуй болчлоо...
ОЮУН. Ундрал минь. Юу л яриад байна даа чи.
УНДРАЛ. Мэдэхгуй ээ. Гэртээ очихоор аль болох туунээс хол байхыг хусэх юм. Би хоол
хийхээ больсон. Зурагт узээд л суудаг болсон. Цогтоо ч гэсэн шоно унтахгуй
хорвоогоод л, юу ч хэлж чадахгуй оровдмоор амьтан.
ОЮУН. Тэр оровдмоор амьтан биш ээ. Чамд хайртай болохоор л тэгж байгаа юм.
УНДРАЛ. Заримдаа намайг шоно тэвэрдэг. Харин би унтаж байгаа юм шиг л царайлдаг. Гар
нь холстэй.
ОЮУН. Чи ямар тэнэг юм бэ, Ундрал аа? Чи ийм сайн залууг одоо хаанаас ч хайгаад
олохгуй шуу. (Хэсэг хугацаанд чимээгуй.) Гэртээ хариад нохроо чанга тэвэр.
УНДРАЛ. Би гомдоод байгаа юм болов уу?/ Ойлгож байна уу?
ОЮУН. Юунд тэр вэ?
УНДРАЛ. Мэдэхгуй…
ОЮУН. Чи больж уз! Ажил торолтэй, архи уухгуй, халамжтай. Энэнээс
илуу юу хусээд байгаа юм бэ.
УНДРАЛ. Тэр бол оодгуй амьтан. Шаль, шаль гээд . Тфу. (шулсээ хаяна). Бид нар аль хэдийн
хотод л амьдрах байсан юм! Хэрвээ тэр Сайнааг дагасан бол аль хэдийнээ хотын
хумуус болчихгуй юу. Уг нь ах нь хотод ирээд амьдраач, танидаг хунийхээ жолооч
болооч гэж ятгасан. Тэр ч байтугай ажлаас нь байр огно гэсэн. Гэтэл тэр
амьдралынхаа толоо юу ч хийхгуй юм…
ОЮУН. Чи тэнэг юм даа, Ундралаа.
УНДРАЛ. Чи оороо тэнэг. Энэ муу ходоодоо чи л ясаа тавина биз. Чамд энд ямар ирээдуй
байгаа юм бэ? Ертонцийн хязгаарт ухэх уу?
ОЮУН. Тэр ч юу юм бэ?
УНДРАЛ. Тэгээд!
ОЮУН. Гэхдээ энэ тийм чухал биш ш уу дээ?
УНДРАЛ. Яагаад чухал биш гэж. Хувь заяа хунд нэг л удаа боломж олгодог. Тийм байхад тэр
айгаад юу ч хийж чадахгуй байна ш дээ . Юунаасаа айгаад, юундаа хорогдоод
байгаа юм. Бид нар ялзарсан хогон дунд амьдарч байна. Бусад хумуус шиг сайхан
амьдрах ёстой ш дээ.
ОЮУН. Бусад хумуус гэж хэн юм?
УНДРАЛ. Хотын хумуус.
ОЮУН. Хотын хумуус ий?
УНДРАЛ. Хотын хумуус.
ОЮУН. Бид ч гэсэн байдаг л хумуус ш дээ.
УНДРАЛ. Хэн та нарыг хумуус гэдэг юм бэ? Сайнаа л зоригтой хун. Юунаас ч айлгуй
хот руу явсан. Тэрэнд зурагт байна, хуссэн бух юм нь байна. Тийм учраас бидэн
руу нулимж чадаж байна. Харин бид энд насан туршдаа хадагдах нь.
ОЮУН. Чи Сайнаагийн тухай юу мэдэх юм бэ?
УНДРАЛ. Мэдээд байх шаардлага байхгуй. Угаасаа л харагдаж байна.
ОЮУН. Чи ч тэнэг амьтан юм даа.
УНДРАЛ. Яадаг юм. Би тэнэг. Гэхдээ би жирийн сайхан амьдармаар байна. Надад урийн
зулай унэрлэх аз жаргалтай амьдрал алга байна ш дээ.
ОЮУН. Ур хуухэдгуй амьдарч болно ш дээ. Хусэх юм бол хуухэдтэй болж ч болно.
УНДРАЛ. Болохгуй байнаа. Болохгуй байна, Оюунаа минь. Хичнээн хусээд ч чадахгуй
байна...
ОЮУН. Яагаад дуугаа хураачихав аа найз минь дээ(Тэвэрнэ.) Энэ чинь амьдрал шуу дээ
найзаа.
УНДРАЛ. Би чадахгуй биш, Цогтоо чадахгуй байна…
ОЮУН. Найз минь дээ. Битгий уйл л даа...
УНДРАЛ. Яаж уйлахгуй байх юм бэ? Би тэрэнд ямар их гомдож байна гээч.
ОЮУН. Ийм юманд гомдож болохгуй шуу дээ. Энийг чи шийдэхгуй, бурхан л шийднэ шуу
дээ. Ур хуухэд заяахгуй бол тэр л биз .
УНДРАЛ. Би бурхны омно ямар нугэл хийсэн юм бэ?
ОЮУН. Чи ямар ч нугэл хийгээгуй ээ. Тайвшир.....тайвшир... Бид чинь зурсан зургаараа л
явна шуу дээ.
УНДРАЛ. Бид нар хот ороод ахтай нь уулзалгуй эмнэлэгт очиж шинжилгээ огсон. Намайг
хагалгаанд оруулах гээд шинжилгээ огтол би эруул, харин Цогтоог ургуй гэж
оношилсон. Хотод очоод эмчлуулье гэхээр айгаад явахгуй байгаа. Хотод чинь...
ОЮУН. Хулээж байгаарай. (Хоёр аяганд дарс хийж авчирна) Май энийг уучих.
УНДРАЛ. Энэ юу вэ?
ОЮУН. Сайхан амттай дарс уучих, уучих!
Ундрал дарсыг ууна. Оюунаа Ундрал руу харснаа ууна.
УНДРАЛ. Хотод эмчилж болно л доо. Хувийн, улсын олон эмнэлэг байгаа. Харин...
ОЮУН. Эр хуний хувьд маш том цохилт болно. Чи тэрнийг одоо л дэмжих ёстой. Гэтэл чи
оорийгоо хардаа.
УНДРАЛ. Би тэгээд яах юм. Яаж ч тэмцээд болохгуй байгаа юм чинь би тэрнээс юу ч
хусэхгуй байна. Одоо юу ч хусэхээ байсан …
ОЮУН. Боль. Ундралаа... Чи одоо л тэрэнд хэрэгтэй.
УНДРАЛ.Тэгвэл хэн намайг оровдох юм бэ? Хэн?... Хэн?...
ОЮУН. Оровдоно оо, оровдоно. Гол нь чи тайвшир. Яг одоо та хоёр тайван байх нь маш
чухал. Би чиний дэргэд ургэлж хамт байна.(тэврэлдэнэ)
УНДРАЛ (уйлна). Баярлалаа, Оюунаа. (Удаан тэврэлдэн найган сууна.)
Тэврээд сууна.
15. Зул.
Шалны чихрах чимээ.
Чимээгуй.
Шалны чихрах чимээ.
ЗУЛ. Би чамайг хулээж байлаа.
БОЛД. Би амласнаараа ирлээ.
ЗУЛ. Баярлалаа. (Чимээгуй.) Чи сайн уу? (Чимээгуй.) Улаанаа хэлд орсон.
БОЛД. Би мэднэ. (Чимээгуй.) Миний байгаа газар ургэлж ***тэн байдаг… Чи айж байна уу?
ЗУЛ. Угуй.
БОЛД. Би ч гэсэн… (Чимээгуй.) Бид яагаад суугаад байгаа юм бэ?(Чимээгуй.)
ЗУЛ. Би айж байна.
БОЛД. Би ч бас айж байна.
ЗУЛ. Миний гараас бариач.
БОЛД. Миний гараас бариач.
ЗУЛ (аажуухан гараас нь барина). ***тэн байна.
БОЛД. Дулаахан байна. (Чимээгуй.)
ЗУЛ. Уучлаарай
БОЛД. Бух юм онгорсон.
ЗУЛ. Чи намайг уучилсан уу?
БОЛД. Дууссан явдал шуу дээ.
ЗУЛ. Чи намайг санаж байна уу?
БОЛД. Санаж байна.
ЗУЛ. Тийм уу?
БОЛД. Тийм.
ЗУЛ. Тэгвэл уучилсан гэсэн уг уу?
БОЛД. Бух юм онгорсон. Ойр ойрхон ирж байгаарай.
ЗУЛ. Хаашаа?
БОЛД. Над руу. Би гахайн хороон дээрээ цасны ширхэгууд хараад сууж байдаг
юм... (Чимээгуй.)
ЗУЛ. Уучлаарай!
БОЛД. Бух зуйл ард хоцорсон. (Чимээгуй.)
ЗУЛ. Ойр ойрхон ирж байгаарай.
БОЛД. Би ургэлж та нартайгаа хамт байдаг ш дээ. (Чимээгуй.) Та хэд гайхалтай сайн
хумуус шуу. Тороо ч гэсэн…
ЗУЛ. За боль л доо.
БОЛД. За за уучлаарай.
ЗУЛ. Зугээр ээ. Гэхдээ тэрний талаар битгий ярь. (Чимээгуй.) Тэрэнтэй байхад амар байдаг.
Халамжтай, надад хайртай, хууд маань ч хайртай, хуу ч хайртай. Гэхдээ л мэдэхгуй
юмаа... Би тэрэнд бугдийг ярьсан харин тэр надтай суусан. Би тэрэнд бугдийг ярьж
байхад тэр надтай суусан. Бугдийг ньЫ ш дээ. Намайг байгаагаар минь хулээж авсан.
Би яахаа мэдэхгуй бугдийг нь хэлсэн. Гэтэл тэр надтай суусан. Намайг иймээр нь л
хайрладаг (Чимээгуй.) За за, би одоо уйлахаа болилоо. За тайвширчихлаа. Уучлаарай
намайг, Болдоо. Болдоо... Болдоо...
Ханд орж ирнэ
ХАНД. Чи хэнтэй яриад байгаа юм бэ?
ЗУЛ. Зугээр л...
ХАНД. (алчуур огно). Нулимсаа арч. Зугээр ээ. Бух юм сайхан болноо.
ЗУЛ. Баярлалаа.
ХАНД. (тэврэнэ). Тайвшир даа. Тайвшир. Тороогийн дэргэд битгий л уйлаарай даа, охин
минь. Чи минь уйлаад юугаа хийхэв. Битгий уйл. Алив ээж нь охиноо тэврэе. Битгий
уйл. Бусгуй хуний тавилан шуу дээ, охин минь. Сэтгэлийн хаттай бай. Амьдар...
Амьдрах хэрэгтэй, охин минь. Улаанаагийнхаа толоо, ээжийнхээ толоо, Тороогийнхоо
толоо амьдрах хэрэгтэй. Онгорсон юм бухэн онгороо л биз, охин минь.
ЗУЛ (нулимсаа арчаад суулаа). Би уйлахгуй ээ. Тэвчээртэй байнаа.
ХАНД. Зов, миний охин. Битгий уйл.
ЗУЛ. Хандаа эгчээ, миний сэтгэл юу ч угуй хоосорчихож. Та ойлгодог ч болоосой.
ХАНД. Мэдэж байнаа, охин минь. Мэдэж байна.
ЗУЛ. Байж суухын аргагуй хоосон байна.
ХАНД. Бух зуйл сайхан болно оо.
ЗУЛ. Та мэддэг ч болоосой…
ХАНД. Мэднээ охин минь мэднэ. Би ийм л амьдралыг давж гарсан юм. Миний амьдрал
тэрнээс ч хунд байсан. Тэвчээр хатуужилаар л давж гарна. Цаг хугацаа бугдийг
эмчилнэ. Овол онгорч, хавар цагтай золгоно. Амьгалахад ч хонгон болно. Алив, урт
амьсгаа аваадах. За охин минь.
16. Цогт.
Салхи шуугина.
Гэрэл узэгдэнэ.
Модны чимээ.
ТОР. Сайн уу хогшоон!
ЦОГТ. Оо юу байна хогшоон.
ТОР. Оноодор ч тачигнаж байна даа, тийм уу?
ЦОГТ. Ямар хавар биш дээ.
ТОР. Гар бээрчлээ.
ЦОГТ. Мхм...
ТОР. Гурав есод гунан ухрийн эвэр тас холдоно гэдэг дээ.
ЦОГТ. Харин тиймээ…
ТОР. Цогтоо…
ЦОГТ. Яасан?
ТОР. Хоёулаа эвлэрье тэгэх уу? Би архины халуунд дэмий юм ярьсан байна лээ.Уучлаарай…
ЦОГТ.За... Би мартчихсан ш дээ.
ТОР. Уучил л даа!
ЦОГТ. Мартчихсаан.
ТОР. Согтуу байсан шуу дээ. Чи ойлгож байгаа биз дээ…
ЦОГТ. Зугээрээ. Гол нь чи ирсэн нь л болж.
ТОР. Би унэхээр тэнэг зан гаргасандаа унэхээр их ичиж байна.
ЦОГТ. Тэнэгээ тэнэг.
ТОР. Бухэл бутэн гурван сар шуу! Бид хоёр чинь нэг дошных шуу дээ…
ЦОГТ. Одоо бух юм зугээр.
ТОР. Уучлаарай. Чи миний дуу шиг хун ш дээ.
ЦОГТ. Тороо, одоо болноо. Ойлгож байна. Мартчихсан ш дээ. Чи яасан хуухэд шиг зантай юм
бэ.
ТОР. За за, баярлалаа Цогтоо… Би уучлалт гуйхгуй бол санаа зовоод байсан юм. (Цогтоог
тэвэрнэ.)
ЦОГТ (Зог туссанаа тэвэрнэ). За за, зугээрээ.
ТОР. Ойлголоо. Чамаар юу байна даа. Ундрал сайн уу?
ЦОГТ. Бух юм зугээрээ. Харин чамаар юу байна?
ТОР. Би сайн. Намайг уучилчих л даа.
ЦОГТ. Зугээр гэж хэлсэн ш дээ!
ТОР. Уучлаарай. Ундрал сайн уу?
ЦОГТ. Би сайн гэж хэлээд байна ш дээ!!
ТОР. Бид нар ч гэсэн сайн байгаа.
ЦОГТ. Сайн бол яамай даа.
ТОР. За за. Ундрал сайн биз дээ?
ЦОГТ. Зугээр гээд байна ш дээ. Чи яагаад байгаа юм бэ? Чи яагаад сандраад байгаа юм бэ?
ТОР. Би зугээрээ.
ЦОГТ. Чи оорийгоо толинд харсан уу?
ТОР. Би зугээрээ сайн байгаа.
ЦОГТ. За за. Тэгвэл би явлаа.
ТОР. За за. Яв даа яв. Уучлаарай хогшоон.
ЦОГТ. Мхм… (Хоёр тийшээ салаад явна. Хэд алхаснаа) ... Тороо...
ТОР. Юу?
ЦОГТ. Энэ нарийн тамхийг татаж чадахгуй юм. Тамхилаач…
ТОР. Аан. (Тамхиа гарган Цогтоод огно. )
ЦОГТ. Баярлалаа.
ТОР. Зугээрээ.
ЦОГТ. Сонсооч, Тороо би Ундралаас салчихвал зугээр уу?..
ТОР. Юу? Чи юу яриад байнаа? (Чимээгуй)
ЦОГТ. Юу л даа... Би оороо ч сайн мэдэхгуй л байна л даа. Салчих уу эсвэл алчих уу?..
(Инээнэ.)
Тороо Цогтоог цохиж унагаана.
ТОР. (уурандаа ошиглож байна). Муу новшоо... Ийм юм ярих битгий хэл бодож
ч болохгуй. Ойлгож байна уу. Ойлгоогуй юу?.. Ийм юм санахын ч хэрэггуй. (Цогтоо
айсан байдалтай Тороо руу харж байснаа. Газар унана.) Новш... Новш! (сандран
Цогтоог тэвэрнэ.) Уучлаарай.. Уучлаарай... Уучлаарай! Анд минь, намайг уучил, би
оороо ч мэдэлгуй, би яаснаа сая оороо ч ойлгосонгуй, уучлаарай, найз минь, уучил,
уучил, Цогтоо. Алив май, чи намайг зод. Намайг ал.. миний буруу! Новшийн юм.
Толгойд юу эргэлдээд байнаа. Яадаг новшийн цас вэ! (Цогтоо босч, гайхсан
байдалтай хувцсаа говоод явна)
17. Зул./ Зул, Болд, Тороо, Цэцэг/ Оороо оорийгоо шийтгэх.Алахаас оор зам байсан/
Цаг дуугарна. Тик-Так
Холийн чимээ.
БОЛД. Сайн уу.
ЗУЛ. Сайн. Сайн уу.
БОЛД. Юу байна даа?
ЗУЛ. Юу байхав дээ. Чи оороо бугдийг харж байгаа биз дээ.
БОЛД. Угуй ээ. Би бугдийг нь хардаггуй. Заримдаа би нудээ аньдаг. (Чимээгуй)
ЗУЛ. Энэ жилийн овол омнохоосоо урт болж байна шуу.
БОЛД. Тиймээ.
ЗУЛ. Хурдан дулаарч, зун болоосой.
БОЛД. Зун ч дулаахан шуу.
ЗУЛ. Тиймээ. Дулаахан. (Чимээгуй).
БОЛД. Чи гараа... дэмий л ингэлээ дээ.
ЗУЛ. Харин тийм ээ. Ийм л юм болчихлоо.
БОЛД. Би харсан. Чи хэргээр ингэсэн биз дээ.
ЗУЛ. Надад унэхээр хунд байна. Энэ бухэн намайг амьдаар минь хатааж байна.
БОЛД. Би ойлгож байнаа… Их овдсон уу?
ЗУЛ. Угуй ээ. Хуруугаа л хугалчихсийм шиг байна… сайн мэдэхгуй л дээ. Би зугээр л
мэдрэхийг хуссэн юм…
БОЛД. Яах гэж?
ЗУЛ. Надад хэцуу байна.
БОЛД. Бугдэд л хэцуу байгаа. Чи ингэх хэрэггуй байсан юм…
ЗУЛ. Болдоо, би унэндээ тарчилж байна.
БОЛД. Тэгээд чи оорийгоо амьдаар нь гахайнд огохоор шийдээ юу? Энэ чинь солиорол.
(Чимээгуй).
ЗУЛ. Би зугээр л мэдэрхийг хуссийм…
БОЛД. Энэ тухай ярихаа болъё.
ЗУЛ. За. (Чимээгуй). Би бух зурагнуудаа узлээ. Бид их цоохон зурагтай юмаа...
БОЛД. Огт зураг байхгуй ч байж болох л байсан шуу дээ.
ЗУЛ. Тийм дээ… Бур огт зураггуй ч байж болох л байсан. (Чимээгуй). Бидэнд онготэй зураг
бараг байхгуй ч хурэм, цамц, даашинз гээд бугдийг нь онготоор нь санаж байна.
БОЛД. Би ч гэсэн.
ЗУЛ. Бидний хуриман дээр чи тун ч урт устэй байсандаа.
БОЛД. Бараг чинийх шиг уу?
Инээлдэнэ.
ЗУЛ. Тийм шуу, бараг минийх шиг… Тэгээд бас инээдтэй сахалтай...
БОЛД. Тэр чинь мода байсан байхгуй юу…
ЗУЛ. Тийм уу. Би санаж байна. Санаж байна. (Чимээгуй) Улаанаа чамайг хардаг уу?
БОЛД. Угуй.
ЗУЛ. Яагаад?
БОЛД. Тэр одоо оор аавтай болсон. (Чимээгуй)
ЗУЛ. Чи хуу дээрээ хааяа ирж байлдаа?
БОЛД. Би ургэлж л хуутэйтэй хамт байдаг.
ЗУЛ. Нээрээ тийм л дээ. (Чимээгуй) Заримдаа ч бухэл юм зууд шиг санагдах юм.
БОЛД. Надад ч бас тэгж санагддаг.
ЗУЛ. Гэхдээ энэ бухэн зууд биш биз дээ?
БОЛД. Би сайн мэдэхгуй л байна.
ЗУЛ. Тэгвэл зууд л болог.
БОЛД. Тийм болог…
ЗУЛ. Энэ зуудийг орхиж, би сэрэхийг л хусэж байна.
БОЛД. Тиймээ. Маш их хусэж байна.
ЗУЛ. Хэрвээ зууд байгаад, сэрсэн бол чи яах байсан юм бэ?
БОЛД. Яах ч угуй.
ЗУЛ. Яагаад?..Яагаад?... –Чи яагаад чимээгуй болчиховоо?
БОЛД. Заримдаа чимээгуй баймаар байх юм.
ЗУЛ. Яагаад яах ч угуй гэж? Хариулаач, яагаад Болдоо? Яагаад вэ?
Тороо орж ирнэ. Зулаа эргэн тойрноо харна.
ТОР. Чи хэнтэй хамт байгаа юм бэ? (Чимээгуй)
ЗУЛ. Болдтой хамт байна. (Чимээгуй)
ТОР. Тоглоом чинь хэтэрч байна шуу. Гараа яачихсан юм?
ЗУЛ. Би сая туунтэй ярилцсан. (Ийш тийшээ харна.)
ТОР. Гараа яачихсан юм бэ? Гахайн хорооноос энэ хуртэл цусны толбо болчихож.
ЗУЛ. Болдоо гараад ирдээ… Тороод оорийгоо харуулчихдаа... Болдоо… !
ТОР. Болиод огооч! Чи чинь солиорчихоо юу?
ЗУЛ. Болдоо, гараад ирээ. Гараад ир. Битгий ай. Битгий ай.
ТОР. Больж уз. Суугаадах!
ЗУЛ. Угуй! Би суумааргуй байна!
ТОР. Суу!
ЗУЛ. Угуй гэж байна.
ТОР. Би чамайг суу гэж байна! (Гарнаас нь угз татан, хучээр суулгана)
ЗУЛ. Чи яаж байнаа! Овдож байна ш дээ!
ТОР. (эргэж хараад алга хавсран оорийнхоо нуурийг урнэ). За, тайвшир Зулаа… Намайг
уучлаарай. Би чамайг овтгое гэж бодоогуй шуу. Энэ бухэн нэг л биш байна (Толгойг нь
илээд унсэнэ.)
ЗУЛ. Чи надад итгэ л дээ.
ТОР. Юу?
ЗУЛ. Чи надад итгээ! Итгээч дээ.
ТОР. Энэ чинь юу гэсэн уг юм?
ЗУЛ. Чи надад итгэх ёстой.
ТОР. Юунд?
ЗУЛ. Чи ойлгохгуй байна уу?
ТОР. Болиоч!
ЗУЛ. Над руу битгий орилоод бай!
ТОР. Зулаа, чи…
ЗУЛ. Битгий хашгираа! Би унэнээ л хэлсэн. Би Болдтой уулзсанаа
чамд худлаа хэлээгуй.
ТОР. Би ойлгож байна, Зулаа. Би чамайг гомдоохыг хусээгуй…
ЗУЛ. Хэрвээ чи надад итгэхгуй байгаа бол…
ТОР. Би итгэж байна.
ЗУЛ. Битгий миний угийг таслаад бай!
ТОР. Уучлаарай.
ЗУЛ. Чи намайг сонс. Би байгаа юмыг байгаагаар нь л хэлж байна. Энэ бухэн
энэ чигээрээ л улдээсэй гэж хусэж байна. Бид хоёрт Болд ямар ч муу юм хийхгуй. Чи юу
гэж л бодвол бод. Тэр намайг уучилсан болохоор би туунд талархаж байна. Тэр
эцэг нь учраас Улаанааг сайн харж ханддаг. ... Чи яагаад хачин
хараад байгаа юм бэ, юундаа хардаад байгаа юм бэ? Больж уз. Тэнэг гэдэг нь.
Шал тэнэг!
ТОР. Зулаа, тайвшир.
ЗУЛ. Би тайван байна. Бид бугдийг даван туулах хэрэгтэй. Чамд хэцуу
байгааг би ойлгож байна. Угуй ээ… Чамд хэцуу байгаа. Гэхдээ надад ч бас хэцуу л байна. Би та хоёрын дунд яахаа мэдэхгуй тийчэгнэж байна. Миний хийсэн нугэл бол зовхон минийх. Гэхдээ би чамайг надад туслаачээ гэж л гуймаар байна.
ТОР. Яаж?
ЗУЛ. Битгий саад бол. Тэгвэл л том тус . Би чамтай энэ тухай дахиж ярьж,
ойлгуулахыг хусэхгуй байна. Сэтгэл руу минь буу нулим. Би зодуур нудуурийг
узсээн. Чихэр шиг амьдрал ч намайг тайвшруулахгуй. Чамд бугдийг ярьж
болно. Гэвч энэ бол утгагуй зуйл. Хийгээд узуулэх юмыг угээр яриад ч яахав. Болд
надтай хэр удаан байхыг хуснэ тэр болтол хамт байна. Угуй гэж хэлж даанч
чадахгуй. Чи сайн ойлгох ёстой. Чамайг зовоож байгаа бол уучлаарай.
Сэтгэлийг чинь эмзэглуулж байгааг мэдэж байна. Гэхдээ би яаж ч чадахгуй байна.
ТОР. Зулаа, хоёулаа хэн нэгэнд…
ЗУЛ. Ямар тэнэг юмб! Тусламж надад хэрэггуй гэж хэлсэн ш дээ. Ямар ч эмч хэрэггуй,
хэний ч зовлогоо хэрэггуй, би оороо л .
ТОР. Ямар нэгэн эм ...
ЗУЛ. Уух эм ч бас хэрэггуй. Намайг тайван орхи! Бугдээрээ дуугуй бай!
Битгий саад бол. Хэн ч битгий саад бол.
ТОР. Зулаа минь, тайвшир л даа. Хоёулаа ярилцаад узье. Тайван...
ЗУЛ. Чи яагаад намайг ойлгохыг хусэхгуй байгаа юм б?
ТОР. Би ойлгож байна зугээр л чамтай ярилцмаар байна.
ЗУЛ. Тэгвэл би ярьмааргуй байна.
ТОР. Зулаа, ярих хэрэгтэй. Сэтгэлээ нээх хэрэгтэй.
ЗУЛ. Би хэлсэн , хусэхгуй байна...
ТОР. Дуугуй байснаар асуудлыг шийдэж чадахгуй. Чи ч чадахгуй... Бид ч чадахгуй...
ЗУЛ. Би бугдийг оороо, оороо шийднэ гэсэн шдээ
ТОР. Энэ гарц биш .
ЗУЛ. Гарцаа , цорын ганц гарц. Хэрвээ итгэхгуй байвал чамтай хэзээ ч дуугарахгуй.
ТОР. Тэгж болохгуй ш дээ. Бид хоёр хамтдаа энэ асуудлыг шийдэх ёстой.
ЗУЛ. Угуй! Болоо! Дахиж ганц ч уг дуугарахгуй.
ТОР. Чи ямар нялх хуухэд биш дээ! Би яагаад энийг чинь тэвчих ёстой юм бэ?... За за, би тэвчье. Бид хоёр ингэх л ёстой юм бол чиний зов болог! Би чамд туслахад бэлэн байна. Гэхдээ чи надад сэтгэлээ уудлах хэрэгтэй байна. Энэ л цорын ганц гарц. Чи надад бухнийг ярь л даа. Би чамайг буруутгахгуй. Би чамайг хэзээ ч буруутгахгуй… (Зулаа чимээгуй байна.)
За за, одоо боль л доо. (хариулт хулээнэ)
Зулаа зурагтын омно суугаад асаана. Зурагт хоосон шуугина.
ТОР. Унтраачих л даа. Унтраачих гэж байна ш дээ. (Зулаа дууг нь чангална.) Би УНТРАА гэж байна ш дээ! (Зулаа зурагтын дууг тултал нь чангална. Хажуу орооноос Цэцэг сандран шагайж харна. Зулаа босоод явна.) За яв оо даа, яв… (Сууна.) Новш! Сонсож байна уу “Новш”! (Толгойгоо барин чихээ дарна. Зурагтын дууг сонсохгуйн тулд удирдлага шуурэн авахад удирдлага ажиллахгуй. Гуйж очоод залгуураар нь унтраана. Суугаад амьсгаадна)
18. Болд.
Зурагт аяархан дуугарна.
Хайруулын тавагны чимээ./зоолон/
Радионы чимээ. /аяархан/
ЦЭЦЭГ. Тэрнийг эмнэлэгт узуулье!
ХАНД. Тороо узуулэхгуй гээд байнаа.
ЦЭЦЭГ. Чиний Тороо чинь бас овчтэй амьтан. Тэгээд л узуулэхгуй байгаа биз.
ХАНД. За-... Цэцэгээ минь, амаа мэдэж яриач.
ЦЭЦЭГ. Би чамаас айх юм уу. Бид нар айхгуй. Чи хэн бэ? Чиний Тороо ч гэсэн дээ. Бурхан шиг тахих юм уу чиний хууг.
ХАНД. Хоорондоо л муудалцаа биз дээ. Тэгээд л чимээгуй байгаа биз. Чи битгий оролцоод бай. Бид нар оролцвол улам дордуулна ш дээ.
ЦЭЦЭГ. Энэнээс дордоно гэж байдаг юм уу?
ХАНД. Угуй ээ. Чи юундаа уурлаад байгаа юм бэ?
ЦЭЦЭГ. Би уурлаагуй байна.
ХАНД. Тэгээд битгий уурла л даа.
ЦЭЦЭГ. Би уурлаагуй ээ.
ХАНД. Битгий уурлаа . (Чимээгуй болно).
ЦЭЦЭГ. Эмнэлэгт узуулэх хэрэгтэй!
ХАНД. Явуулахгуй ш дээ.
ЦЭЦЭГ. Оороо овчтэй юм чинь. (Чимээгуй болно) (Ямар нэгэн юм хайж ороогоор сэлгууцнэ.)
Эмнэлэгт л…
ХАНД. За тайван бай л даа…
ЦЭЦЭГ. Хоёр дахь долоо хоногоо булх залгичихсан юм шиг юу ч дуугаа хураагаад.
ХАНД. Бидэнд хамаагуй ээ.
ЦЭЦЭГ. Яахаараа бидэнд хамаагуй байдаг юм ? Торсон эхтэйгээ ч нэг ч уг дуугарч
болохгуй байна уу?
ХАНД. Бид хоёрын буруу юм болов уу? Ургэлж хажуугаар нь эргэлдээд... Зурагтаар зондоо л гардаг ш дээ. Дунд насныхны шилжилтийн уеийн талаар. Хэн ч саад болохгуй, хэн ч хошуу нэмэхгуй, оорсдоо асуудлаа шийдэх нохцлийг бурдуулэх хэрэгтэй байхаа.
ЦЭЦЭГ. Юун бас дунд насныхны шилжилтийн уе вэ? Надад лав ийм юм тохиолдож байгаагуй. Ард тумний толгойг эргуулээд… (Пауза) Би нэг юм хэлмээр байна л даа.
ХАНД. Юу?
ЦЭЦЭГ. Мэдэхгуй л байна л даа…
ХАНД. За, эхэлсэн юм бол дуусгаач дээ.
ЦЭЦЭГ. Болд ирсэн…
ХАНД. Оо ирчихсэн юмуу? Аан тэгээд л Зулаа юу ч дуугарахгуй байгаа юм байна.
ЦЭЦЭГ. Угуй ээ, чи ойлгосонгуй. Сунс нь эргээд байгаа юм.
ХАНД. Юун сунс вэ, бурхан минь! Амьд хунийг оршуулаад. Нугэл цаашаа...
ЦЭЦЭГ. Оршуулахаар яадаг юм! Ухчихсэн л юм чинь. Амьд байсан бол аль хэдийнээ ирчихсэн.
ХАНД. Тэнэг авгай! Битгий мууу ёрлоод бай! Амны билгээс ашдын билэг гэдэг. Ухэж байснаас амьд салгалж явсан нь дээр.
ЦЭЦЭГ. Чи намайг сонсоодох л доо.
ХАНД. За за...
(Чимээгуй болно)
ЦЭЦЭГ. Нэг удаа би хуугийнхээ ороо луу орлоо. Улаанаа шалан дээр суучихсан цонхны дэргэдэх сандал руу ширтчихсэн, нудээ салгадаггуй. Би туунд “Улаанаа, миний хуу юу хараад байгаа юм? ” гэсэн чинь сандал руу хараад инээгээд байсан. Тэгээд би босож очоод хошигний ард юм байгаа юм болов уу гээд очоод узэх гэтэл ***тэн оргиод ходолж чадахгуй зогссон. Хойш ухраад буцах гэтэл. Толгойгоо эргуулээд харсан чинь хаалга байхгуй. Дан хана газар дайваад л явчихсан. Нудээ аниад бурханаа дуудлаа. Эргээд хартал бух юм хэвэндээ орсон. Би хуугээ шуурч аваад л, гэрээс гарахын туйс. Гадаа гарчихаад байхад л зурх дэлбэрчих гээд… Улаанаа уйлаад байдаг... Би довжоон дээрээ ходолж чаддаггуй. Яг тэр уед Зулаа хашааны хаалга онгойлгоод ороод ирсэн. Би хууг нь овлийн ***тнээр нуцгэн шахуу аваад гарчихсан байдаг. Зулаа хуугээ гараас минь аваад юу ч дуугаралгуй гэр луу орсон. Би гадаа хол нуцгэн, дан тэрлэгтэй зогсоод л байдаг... (Пауза) Ингээд л Улаанаа маань овдчихсон юм. Би ч байж суух газраа олж ядаж байна.
(Чимээгуй болно)
ХАНД. Угуй ээ. Гэхдээ нэг юм байх нь байсан юм аа. Чиний буруу гэж юу байхав дээ. Болд биш байлгуй дээ.
ЦЭЦЭГ. Болдоо, Болд. Би бур мэдрээд байна. Би хургэнтэйгээ эв тунжин муутай байсан л даа.
ХАНД. Лам дээр очоо. Ном уншуулчих… Сэтгэл санаа ариусаад тайван болдог юм.
ЦЭЦЭГ. Угуй ээ. Би шутлэггуй хун.
ХАНД. Тэр ямар хамаатай юм бэ?
ЦЭЦЭГ. Мэдэхгуй ээ. Нэг л дэмий санагдаад байдаг юм. Тэд нарыг харахаар нэг л итгэж огдоггуй юм. Огт шутлэггуй байж бурхан минь туслаач, бурхан минь оршоогооч гэлтэй биш...
ХАНД. Чи бурхандаа сусэглэж бай. Ном сайн уншуулаа буян арвиждаг юм.
ЦЭЦЭГ. Тэгдэг ч юм билуу…
ХАНД. Маргааш хамт явах уу?
ЦЭЦЭГ. Хаашаа явах гэж?
ХАНД. Хийд руу хамт явахгуй юу. Надтай хамт яваад ном уншуулаад узээ.Бугдэнд нь ном уншуулаа буян заяагаа даатгачих. .. Ер илуудэхгуй.
ЦЭЦЭГ. За за. Тэгье…
ХАНД. Тэгье…(Чимээгуй болно).
ЦЭЦЭГ. Хандаа, найзад нь нэг сайхан дарс байгаа. Охин авчирсан юм.
ХАНД. Маргааш нэг мосон номоо уншуулчихаад болъё.
ЦЭЦЭГ. За за… Тэгье доо. Тэгье. Ёстой зов.
19. САЙНАА.
Оргилуун дарсны хоос.
Хумуусийн хогжилдох дуу.
Хундага тулгах чимээ.
САЙНАА. За бугдээрээ уусан уу? Одоо унсэлцэж болно биз дээ!
УНДРАЛ. Оо за за, унсэлцчих юм байна л даа.
САЙНАА. Та нарыг хулээвэл ч модгуй юм шиг байна!
Бугд инээлдэнэ. Сайнаа Энхээг унсэнэ. Ороонд Тороо орж ирэн ширээн дээр архи тавьлаа..
ТОР. Яагаад бугдээрээ чимээгуй болчихов? Би баяр хургэхээр л ирлээ.
САЙНАА. Сайн уу, Тороо! Ирсэн юм бол суугаач дээ.
ТОР. Танилцуулаач.
САЙНАА.Энхээ – Энэ бол Тороо. Тороо – Энэ бол Энхээ.
ЭНХЭЭ. Уулзсандаа баяртай байна.
САЙНАА. Манай Тороо бараг л цагдаа шуу дээ.
ТОР. Яахаараа бараг байдаг юм бэ? Цагдаа ш дээ. Цогтоо хундагалаач.
ЦОГТ. (Архи авахаар явахдаа эхнэрийнхээ харцтай тулгарав). Бид нар донгож сая уусан
ш дээ.
ТОР. Оргилуун дарс л уусан юм байна ш дээ. Энхээ танилцсанаа тэмдэглээд ууя л даа.
САЙНАА.Алив би хундагалъя.
ТОР. Зов хо!
САЙНАА.Би хундага аваад ирье.
ЭНХЭЭ. Би туслая. / Сайнаа Энхээ хоёр хамт гарав./
ТОР. Юу байна даа, Ундралаа?
УНДРАЛ. Тайван даа.
ТОР. Ойлгомжтой. Юм нэмэхгуй юм уу? Оюунаа
ОЮУН. Яахаараа дандаа би байдаг юм бэ?
ТОР. Наймаа хэр байна даа?
УНДРАЛ. Чи яагаад байгаа юм бэ?
ТОР. Яагаа ч угуй ш дээ. Бух юм хэвийн. Та нар дуугаа хураачихаар чинь л гайхаад
байхаар чинь. Та хоёр хаана ирчихсэн юм бэ. Жаахан цоглог бай л даа. Ундралаа
инээ л дээ!
ЦОГТ. Тороо гарч тамхилъя.
ТОР. Донгож сая татчихсан.
Сайнаа, Энхээ хоёр буцаж ирэв.
САЙНАА. За одоо хэдуулээ сайхан уунаа. Тороо алив наашаа суу.
ЭНХЭЭ. За май. (Тороогийн урд сэрээ, таваг тавив. Сайнаа туунд архи хундгалж огов)
ТОР. Харваас сайн эзэгтэй байна шуу.
САЙНАА. Одоо бугдээрээ урд урдахаа нэг тогтооё!
ТОР. Байж байгаарай. Ингэдэггуй ш дээ. Эхлээд бугдээрээ босчих.
САЙНАА. За яршиг оо.
ТОР. Босоод... Босоод... Битгий залхуур. (Энхээ босоход Сайнаа ч бас босов.)
Шинэхэн хосуудын толоо!
САЙНАА. Юун шинэхэн хос. Бид нар батлуулаагуй байгаа ш дээ.
ТОР. Нэг гэрт орсон л юм чинь батлуулж л таараа шуу дээ.
УНДРАЛ. Тэгвэл батлуулсных нь дараа л нэг мосон ууя л даа.
ТОР. Чшш.... Залуу хосуудаа! Сайнаа, Энхээ та хоёрын толоо. Энэ гэр булийн аз
жаргалын толоо ууцгаая. “Толоо!”
Бусад нь туунийг дагаж дурамжхан “толоо” гэв «Унсэлцээрэй!»
Сайнаа, Энхээг унсээд сууцгаав
ЦОГТ. Тороо, чи салдаг чинь зов юм болсон юм.
ТОР. Хайр... хайр ч сайхан шуу… Энхээ, манай нутаг ямар байна даа?
ЭНХЭЭ. Би сайн танилцаж амжаагуй л байна даа…
УНДРАЛ. Энд узэхээр юу байхав дээ.
ТОР. Харж байна уу, Энхээ? Ундрал энд амьдардаг мортлоо ингэж ярьж байдаг...
УНДРАЛ. Би худлаа яриагуй.
ТОР. Манай ой ямар гоё гээч. Манай нуур ч сайхан даа. Хэрэв дулаахан байсан бол
Мах шараад ... сайхан даа.
ЭНХЭЭ. Тийм уу. Би ч гэсэн тэгж амрах дуртай.
ТОР. Тээр харцгаа! Энэ чинь жинхэнэ манай хун байна шуу дээ?
САЙНАА. Тэгэлгуй яахав! (архи хундагалана.)
ТОР. Дараагийн хундагыг Сайнаагийн дурлалт бусгуй асан Оюунаадаа зориулъя.
(Бугд чимээгуй болно).
ОЮУН. Тэнэг амьтан… (Тороо руу алчуур шидээд гарч гуйнэ. Араас нь Ундрал гарна.)
(Бугд чимээгуй).
ТОР. Би яасан юм.… Цогтоо чи дуугар л даа.
ЦОГТ. Тороо чи юу яриад байгаа юм бэ.
ТОР. За яав л гэж дээ. Суртэй юм бэ.
ЦОГТ. Чи яаж байгаа юм бэ?
ТОР. Би яасан юм. Хумуус дурлаа л биз... Салаа л биз... байдаг л асуудал ш дээ.
САЙНАА. Тороо чи шал дэмий юм ярьж байх юм…
ТОР. За боль л доо. Зугээр л сайхан ууцгаая (Архи ууна.)
Ундрал орж ирнэ.
УНДРАЛ. Тороо чи ч эр хун юм даа.
ТОР. За за болъё. Одоо оор юм яръя л даа.
УНДРАЛ. Чи ч дээ...
ТОР. Заа... Боль л доо Ундралаа! Зугээр л урдахаа барьчих.
УНДРАЛ. Юун урдахаа барь вэ. Харин чи л аятайхан байгаач.
ТОР. Тэгээд чи яах гээд байгаа юм бэ?!
ЦОГТ. За за. Алив, гарч тамхилъя.
САЙНАА. Тэгье. Гарч тамхилъя.
ТОР. Байж бай. Ундралаа чи тэгээд надаар яалгах гээд байгаа юм бэ?
ЦОГТ. Алив ээ Тороо, гаръя. (морноос нь барив.)
ТОР. (гарыг нь тулхээд). Би явахгуй гэж байна. (Ундрал руу харна) Алив хэлэх юм
байвал хэлээч дээ. Юу хэлэх гэсэн юм бэ? Чи миний нуд руу хараад хэлж
чадахгуй ш дээ. Чи атаархаад байгаа юм уу? Муу хорт могой. Ер та нар бугдээрээ
атаархаад байгаа юм уу!
УНДРАЛ. Чи юу яриад байгаа юм?
ТОР. Чи Зулаа бид хоёрыг гэрлэхэд атаархаж байсан биз дээ?
УНДРАЛ. Энэ ямар хамаатай юм бэ?
ТОР. Угуй ээ. Чи унэнээ хэлдээ. Атаархсан биз дээ. Та нар бугд л атаархсан биз дээ.
САЙНАА. Тайвшир. Алив гаръя аа.
ТОР. Би гармааргуй байна. Сайнаа чи энд байгаагуй. Харин эд нар бугдээрээ
атаархсаар байгаад надад цагаан хэл ам хургэчихлээ.
ЦОГТ. Тороо чи юу яриад байгаа юм бэ? Битгий хуцаад байгаач ээ.
УНДРАЛ. Бугдээрээ архины халуунд солиорч байх шив дээ…
ТОР. Тэгвэл чи атаархаагуй гэх нь уу. Бид хоёр бие биедээ хайртай! Ойлгож байна уу?
Хайртай гэж байна.
УНДРАЛ. Хайртай л байна биз. Надад ямар хамаатай юм!
ТОР. Ундралаа чи муу гичий….Ундралаа би чамайг... муу ёрын амьтан...
ЦОГТ. Тороо, угээ бодож яриарай! Яагаад байгаа юм.
ТОР. (Цогтоо руу харж байснаа). За за. Намайг уучлаарай. Ундралаа уучлаарай.
Бугдээрээ намайг уучил. Гэхдээ би буруугуй шуу. (Оортоо хундгалаж ууна.)
Энд хэний ч буруу байхгуй ээ… Намайг уучил. (Босоод гарч явна.)
УНДРАЛ. Эргуу амьтан!
ЦОГТ. Би араас нь гарлаа. Яачих ч юм билээ...
УНДРАЛ. Бас нэг баатар гараад ирчих юм байна л даа. Сууж бай!
20. Тор.
Зурагтын дуу аажуухан сонсогдоно.
Холийн чимээ.
ТОР. Сайн уу… Чи харанхуйд юу хийж байгаа юм?.. (бурэлзэж буй зурагт руу харав.)
Сайнаа хотоос суйт бусгуйгээ авчраад бид нар жаахан уучихлаа. Хоорхон л хуухэн
байна лээ. Би удирдлагандаа зай авсан. (удирдлаганыхаа зайг солино.) Ямар ч урт
овол онгоров доо. Зулаа! Зулаа! Юу ч хамаагуй хэл л дээ! (Зулаагийн морон дээр
гараа тавин хацар дээр нь унсэнэ.) Юу ч хамаагуй хэлээч дээ. Ядаж толгойгоо
дохиоч дээ. Намайг сонсож байна уу Зулаа. Одоо би яах юм бэ?! Намайг яаж
амьдар гээв?! Босооч. Алив бос гэж би чамд хэлж байна шуу.(Зулаа дэлгэц руу
ширтсээр л. Туунийг босгох гэтэл буцаад л суучихав)
Би чамайг бос гэж байна шуу! Бос гэж тушааж байна! (Зулааг алгадан, дээрээс нь
дарж боомилж эхлэв) (Зулаа эсуургууцэл ч узуулсэнгуй.) Ингээд.... ингээд... бугд
дууслаа... бух зуйл дууслаа Зулаа... Чи ч тэр... Би ч тэр... дуусаа! (пауза.)
Чимээгуй... Бух зуйл хоосон…Миний сэтгэлд ч тэр, эргэн тойронд ч тэр юу ч алга.
Хов хоосон. Эргэн тойрон цасаар хучигдсан байна. Харин би зуныг хусч байна. Энэ
овол дэндуу урт удаан ургэлжлэх юм. Би даарч байна. Одор ирэх тусам би
солиорох нь. Ямар гээч хунд овол вэ. Ийм урт овол байдаг юм уу. (Ухасхийн босож
ногоо ороо руу орчихов)
Нам гум чимээгуй
Ноход хуцна
Гэрт Цогтоо, Сайнаа, Энхээ гурав орж ирэв
САЙНАА. Хун байна уу?
ЭНХЭЭ. (Зулааг харна). Ээ тэнгэр минь…
САЙНАА. (Энхээ руу ойртож очино). Чшш... чимээгуй, тайван, тайван…
ЦОГТ. (ажуухан шивнэнэ) Тороо…
САЙНАА. Зулаагийн морноос угзарахад. Амьсгаа авж буйдангаасаа унана.
САЙНАА. Зулаа, юу болоов? Тор оо хаана байна? Юу болсон юм бэ, Зулаа?
ЗУЛ. Тийш.... Тийш ээ...
САЙНАА. Зул, юу болсон юм бэ, Тороо хаана байна?
ЦОГТ. (хаалга руу дохож очин). Тороо!..
САЙНАА. Чи юундаа маяглаад байгаа юм бэ! (Хаалга руу очин орооний хаалгыг
онгойлгоно.)
Чимээгуй болов
Энхээ, энд чиний хэрэг алга аа ус аваад ирээч.
Энхээ гарч явна.
Шал угаах хэрэгтэй байна.
Цогт, Сайнаа хоёр ороо руу харан зогсоно.
ЦОГТ. Хун хуний хайраа гэж… ийм л байдаг юм байна…
Чимээгуй болов
Хувин дуугарна.
Нохой хуцна.
21. Зул.
Халбага сэрээ дуугарна.
Хумуусийн шивнээ
ХАНД. (дуулна).
Зулаа ширээний араас босон гадаа гарлаа. Гадаа сандал дээр Болд,Тороо хоёрын дунд сууна. Болдын гараас хотлоод, Тороогийн морон дээр толгойгоо тавина.
Дуулна /
Зулаа лангууны ард ганцаар зогсоно. Тэр инээнэ бас уйлна. Зуун гараараа хэн нэгэн ул узэгдэгч хуний гараас барьж, толгойгоо хэн нэгэн ул узэгдэгч хуний морон дээр тавьсан мэт зогсоно.
Тогсов.
Монгол хэлнээ орчуулсан Жамсранжав Амарзаяа
Жужгийн нэр “ Хун Хуний Хайр ”
Найруулагч Олег Юмов.
2012-10-01
Свидетельство о публикации №213110700892
Творческих успехов!
Нина Степановна Маслова1 09.12.2019 06:14 Заявить о нарушении